Шүүх хурал хойшиллоо

img

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өглөө 08.30 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир шүүх хурал энэ сарын 16-ныг хүртэл хойшиллоо.

ө

Уг шүүх хурал нь энэ сарын 1-нд товлогдсон байсан шүүхийн шинжээч, өмгөөлөгч ирээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшилж байсан. Өнөөдрийн шүүх хурлын үеэр Шүүгчдийн бүрэлдэхүүний зүгээс шүүх хурлыг дараагийн удаа хойшлуулахгүй. Тиймээс Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг анхааруулав.

ө

Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Орхон аймагт аялан тоглолтоор явж байхдаа маргалдаж, улмаар бие бие рүүгээ халуун ус цацаж, хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene 2 huuhen yagaad hereleed bnaa
2014-10-13