Н.Алтанхуягийн үйлдвэржилтийн бодлого рейтинг өндөртэй байна

img

Эдийн засгийн байдал хүндэрсэн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэнээс хойш чамлахааргүй хугацаа өнгөрлөө. Хамтдаа бүсээ чангалцгаая гэсэн түүний уриалга олон хүнд нэгийг бодогдуулж хоёрыг сануулсан. Гэвч Н.Алтанхуягийн танхимын гишүүд С.Батболдын Засгийн газраас өвлөн авсан их өрийнхөө ард гарахын зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж чадсан нь эдийн засгийн хүндрэлийг сааруулах гол түлхэц болсоор байна. Үйлдвэржилтийн цогц бодлогын хүрээнд одоогийн байдлаар 1600 гаруй жижиг дунд үйлдвэр хот, хөдөөд үйл ажиллагаагаа явуулж, үүний хэрээр олон зуун хүн ажилтай, орлоготой болсон. Үүний зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэхийн үнэ цэнэ хийгээд бахархлыг мэдэрсэн билээ. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд Засгийн газраас санаачлан 80 орчим цэгт задгай талбайн худалдаа зохион байгуулсан нь ч үр дүнгээ өгсөн.

1

Өөрөө хэлбэл, өмнөх Ерөнхий сайдуудын хэт улс төржиж, төрийн ордноосоо гаралгүй ажилладаг байсан зарчмыг Н.Алтанхуяг эрс халж, ард түмнийхээ дунд орж чадсаны илрэл нь энэ юм. Тиймээс ч олон нийт Н.Алтанхуяг болон түүний Засгийн газарт сайн үнэлгээ өгсөн нь сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс харагдсаар байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд, валютын ханш өссөн хэвээр боловч ард түмний зүгээс Н.Алтанхуягт ийнхүү ам сайтай байгаа нь монголчууд нэг үеэ бодоход хоосон улс төр хөөхөө больсныг илтгэнэ.

1

Судалгаа шинжилгээний “Эс Ай Си Эй” компани Нийгмийн хөгжлийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран “Нийгэм эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал, олон нийтийн санаа бодол” сэдэвт судалгааг орон даяар явуулж дуусган дүнгээ гаргажээ. Судалгааны дүнгээр шилдэг зуун улстөрчийг нэрлэсэн байна. Шилдэг улстөрчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрдугаар байрт оржээ. Олон нийт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй тууштай, зөв бодлогоор тэмцэж буйг ийнхүү үнэлснээс гадна хоёр хөрштэй харилцаагаа илэрхий сайжруулж, гадаад бодлогоо өөр төвшинд авчирч чадсан хэмээн дүгнэсэн аж. Угаас Н.Алтанхуягийн үед дотоод зөрчилдөө баригдан 20 жил болсон АН эв нэгдлийг эрхэмлэх болсон байдаг. Энэ чанараараа Н.Алтанхуяг сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгээ төдийлөн сайнгүй харилцаатай байсан Монгол Улсын гадаад бодлогод эерэг уур амьсгал авчирч чадсан явдалд олон нийт ийнхүү өндөр үнэлгээ өгсөн байна. Нөгөө талаар Н.Алтанхуяг хүнд нөхцөлд танхимаа атгасан гар мэт удирдаж чадаж буй нь түүнийг шилдэг улстөрчөөр нэрлэх гол үзүүлэлт болсон талаар эх сурвалж өгүүлж буй юм. Тус судалгаа шинжилгээний компаниас Монгол Улсын сүүлийн гурван Засгийн газрын үйл ажиллагааг харьцуулсан судалгаа хийжээ. С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуягийн Засгийн газруудын хийсэн бүтээснийг үнэлж цэгнэсэн гэсэн үг. Олон нийтээс С.Баярын Засгийн газар 18.2, С.Батболдын танхим 17.7, Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 21.4 хувийн оноог цуглуулсан байна.

1

АН-аар овоглож буй Шинэчлэлийн Засгийн газар ийнхүү өндөр оноо авах болсон шалтгаан нь хамгийн бүтээлч гүйцэтгэх засаглалыг бүрдүүлж чадсантай холбоотой аж. Хэлэхээсээ илүү хийдэг хэмээн судалгаанд оролцогчид дүгнэсэн бөгөөд дэд бүтэц, үйлдвэржилт, барилга бүтээн байгуулалтын салбарт хийж бүтээсэн ажлуудыг нь нэрлэжээ.

1

Иргэдээ орон сууцжуулах тал дээр зоригтой алхам хийж, ипотекийн зээлийг бүрэн утгаар нь Монголын хөрсөнд суулгаж чадсанаас гадна үйлдвэржилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэн айл өрх бүрийн амжиргаанд түлхэц болсон хэмээн иргэд үзжээ. Мөн Н.Алтанхуягийн үед олон жил яригдсан замын ажил бодитоор биеллээ олсон, авилгатай тэмцэх явц эрчимжсэн гэхчлэн Шинэчлэлийн Засгийн газрынханд олон нийтийн талархлыг хүлээх олон үзүүлэлт байсан байна. С.Батболдын танхимын тавьсан өрийг Н.Алтанхуяг төлж байна гэсэн дүгнэлтийг учир мэдэх хүрээнийхэн хийх болжээ.

1

Хэдийгээр МАН-ын гишүүд Чингис, Самурай бондыг өнөөг хүртэл шүүмжилсээр байгаа боловч эдийн засагчид, судлаачид өөрөөр дүгнэдэг.

Дэлхий нийтээрээ эдийн засгийн зогсонги байдалд орж, ашигт малтмалын үнэ урьд байгаагүй түвшинд унасан энэ хүнд үед Н.Алтанхуягийн Засгийн газар овсгоотой ажиллаж, Чингис, Самурай бонд гарган эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхээс хамгаалж чадсан хэмээн эрүүл хандлагаар дүгнэсэн байдаг. Үнэхээр эдийн засгийн царцангын байдал нүүрлэсэн үед зоригтой, дорвитой алхам хийгээгүй бол өдгөө байдал үүнээс дор байхыг үгүйсгэх аргагүй юм. С.Батболдын Засгийн газрын үед нийгмийн халамжийг хэтэрхий хавтгайруулж байсан нь Монголын эдийн засагт том цохилт, хор уршиг авчирсан билээ.

1

Ийнхүү “Хамтдаа бүсээ чангалъя” хэмээн уриалж, төрийн зардлыг бууруулах бүх талын арга хэмжээг авч ирсэн Н.Алтанхуягийн Засгийн газар өдгөө танхимаа цомхотгон, хэмнэлтийг өөрөөсөө эхлэхээр шамдаж байна. Ерөнхий сайдын танилцуулсан шинэ бүтэц цаашдаа Засгийн газрын үйл ажиллагааны эрч хүчийг алдагдуулахгүй, хэвийн байдалд нөлөөлөхгүй гэдгийг давхар тооцоолсон юм билээ. Энэ бүхний эцэст монголчууд Ерөнхий сайдын хэмнэж, хийж чаддаг чанарт эерэг үнэлгээ өгөх биз ээ.

1

Б. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gunee:
ih zutgej bas bodit ajil hiij bna. man iin uyed untaad l ideed l baisniig sanaj bna. delhiin ediin zasag unalttai bna. mongold yamar ez baih bish dee.
2014-10-13
kkkk:
uurtuu ashigtai zuil hiij l sain ajillaj bgaadaa
2014-10-13
ариуна:
сайн ажиллаж байгаа
2014-10-13
sanal :
mongol bol hiihgui baij mongo avah durtai hiisen huniig ad uzdeg iim jishieg togtson uls shuu dee iduulsen tolgoi noogoorch udsen eruu huvhairanaa a darga sain ajillah heregtei aih yum gui ajirahgui ajilaad bai tsag ireheer yu gehenev ta sonsoh tsag irne ee
2014-10-13
sanal :
mongol bol hiihgui baij mongo avah durtai hiisen huniig ad uzdeg iim jishieg togtson uls shuu dee iduulsen tolgoi noogoorch udsen eruu huvhairanaa a darga sain ajillah heregtei aih yum gui ajirahgui ajilaad bai tsag ireheer yu gehenev ta sonsoh tsag irne ee
2014-10-13
zochin:
2-hon jil ajillasan gehed harin ch ih ajil amjuulsan shuu. tsaashdiin ajild ny ulam ih amjilt husie.
2014-10-13
иргэн:
энэ муу яайжийсан чавганц царайтай авилгалч ах дүү,үр хүүхэдүүдтэйгээ нийлж төсвийн мөнгийг маш их хэмжээгээр идэж байгаа л болохоос үхсэнийх нь үйлдвэржүүлэлтийн бодлого гэж ямар үйлдвэр бариад ашиглалтанд оруулчихсан юм бэ.сайхан шаадаг чацганы хүүдий вэ.муу өгөр явдаг жорлон мөнгө идэхдээ л гаргууд байгаа байх шүү.
2014-10-13
garmaa:
ene vol zahialgat niitlel. altankhuyag gegch mulguu novsh mongold ih gai volj vaigaa sh dee.
2014-10-13
zochin:
yukdberjiltiin bodlogo gnuu yadaj nuurs hutulbur gbl duhuh bailaa.budaach budaach gheer sahlaa budav.ovoo hdn tugrug uguu yu ah xhn
2014-10-13
zochin:
yukdberjiltiin bodlogo gnuu yadaj nuurs hutulbur gbl duhuh bailaa.budaach budaach gheer sahlaa budav.ovoo hdn tugrug uguu yu ah xhn
2014-10-13
irgen:
ene bie unelegch setguulchdiig yah ve bat uuliih ni yariltslaga tenger gazar shig zuruutei
2014-10-13
саруул:
ямар юмны үйлдвэржүүлэлтийн бодлого гэж... хэдэн хувийн компаниудын байгуулж байгаа үйлдвэрүүдийн нээлтэнд очиж тууз хайчилж өөррсдийгөө пиардаад
2014-10-13
зочин:
2 жилийн хугацаанд эдийн засгийг муутгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож, инфляци өсөж, өргөн хэрэглээний болон бусад барааны үнэ өсөж, доллар тэнгэрт хадаж, монгол мөнгийг үнэгүйдүүллээ, энэ хэрээр ард түмний амьдрал хүндэрч аж ахуйн нэгжүүд дампуурч байна, нээрээ ан, алтанхуягийн засгийн газар, маш их муу зүйл хийжээ, 16 онд сонгохгүй
2014-10-13
зочин:
2 жилийн хугацаанд эдийн засгийг муутгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож, инфляци өсөж, өргөн хэрэглээний болон бусад барааны үнэ өсөж, доллар тэнгэрт хадаж, монгол мөнгийг үнэгүйдүүллээ, энэ хэрээр ард түмний амьдрал хүндэрч аж ахуйн нэгжүүд дампуурч байна, нээрээ ан, алтанхуягийн засгийн газар, маш их муу зүйл хийжээ, 16 онд сонгохгүй
2014-10-13
иргэн:
хөөрхий юм хийж байгаа байгаа. ялангуяа гэр хороолын дунд нэр хүнд нь өндөр байгаа. нүүрс хөтөлбөрийн л ач
2014-10-13
zochin:
man-yn mamuudyn khiisen ur ,lai lanchigiig arilgakh geji altankhuyagiin zasag uilee uzeji zutgeji baina , uuniig medekhguy man-ynkhan bas muulakh sekheetei durakuud
2014-10-13
иргэн бм:
маш их муулуулж, чичлүүлж байгаа ч гэсэн өмнөх засгийн газруудыг бодвод нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар бодитой юм хийж байгаа нь ганц алтанхуягын засгийн газар шүү. хэдийгээр ингэж ажиллах нь тэдний үүрэг боловч урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэгчээр энэ засгийн газарт итгэл өгч ажлыг нь улам дэмжицгээе монголчууд аа. надтай санал нийлэх хүн олон байгаа гэдэгт итгэж байна.
2014-10-13