Амаржсан эхийн тоо 2.7 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний гурван улирлыг үзүүлэлтийг гаргажээ. Улсын нийгмийн асуудлын тоон үзүүлэлтийн эхний эгнээнд жагсдаг хүн амын өсөлт өмнөх онуудын хэмжээнд буйг статистикчид мэдээлж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 61310 эх амаржиж, 61674 хүүхэд мэндэлжээ. Энэ нь 1000 хүнд ногдох төрөлт 21.5 хувь байна гэсэн үг аж. Харин уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 1625 буюу 2.7 хувь, хүүхдийн тоо 1684 буюу 2.8 хувиар өсчээ.
ө
2013 оны эхний есөн сард 59 990 хүүхэд мэндэлж байсан бол 2014 оны энэ үед 61 674 болон өссөн байна. Сүүлийн таван жилийн есөн сарын хугацаанд 2010 онд хамгийн бага буюу 5344 хүүхэд төрж байжээ. Харин энэ оны есөн сарын байдлаар нийт төрсөн хүүхдийн тоо 7088 болсон нь хамгийн өндөр үзүүлэлт аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ