М.Энхсайхан Дэд бүтцийн сайдаар томилогдох уу
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний төслөө өргөн барих аж. Эдүгээ УИХ дахь АН, МАН-ын бүлэг тус тус хуралдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын бүлгийн хуралдаанд танхимын бүрэлдэхүүний талаар мэдээлэл хийж байгаа аж. Н.Алтанхуягийн шинэ танхимд нэлээдгүй өөрчлөлт орох төлөвтэй. Нэгтгэсэн гурван яамны сайдыг шинээр томилохоос гадна бусад яамны сайд нар ч хөдөлгөөн орох бололтой.
1
Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Гадаад харилцааны сайдаар, МҮШН-ын дарга М.Энхсайхан дэд бүтцийн сайдаар томилогдох магадлалтай гэсэн таамаглал явж байна. Юутай ч Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний төслөө өргөн барьснаар, маргааш уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуваарьтай байна.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ