Хөвсгөлийн замыг энэ долоо хоногт нээнэ

img

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж буй. Одоогоор Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна. Уг замын ажлуудыг энэ сарын 30-нд дуусган, хүлээлгэн өгөх гэрээтэй юм.

ө

Өмнөговь аймгийн замыг саяхан ашиглалтад хүлээн аюсан бол энэ долоо хоногт Хөвсгөл аймгийн чиглэлийн замыг ашиглалтад оруулах аж. Харин ирэх долоо хоногт Сүхбаатар аймгийн замыг хүлээх авах юм байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн замаас 8 км, Сүхбаатар аймгийн замаас 17 км-ын хучилтын ажил үлдээд байна.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ