7785 хүн гэмтэж, 836 хүн нас баржээ
Энэ оны эхний есөн сард 19773 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 957 хэрэг буюу 5.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Эдгээр гэмт хэргийн улмаас 7785 хүн гэмтэж, 836 хүн нас барсан байна. Энэ нь гэмтсэн хүний тоо 967, нас баралт 81 буюу 10.7 хувиар нэмэгдсэн гэсэн үг аж. Дурдсан хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 541 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 257 хэрэг буюу 90.5 хувиар нэмэгджээ.
ө
Гэмт хэргийн гаралт 2011 оны эхний есөн сард 1882 буюу хамгийн бага. Харин 2014 оны эхний гурван улиралд 2479 гэмт хэрэг бүртгэгдэж, хамгийн ихэд тооцогджээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ