Д.Эрдэнэбат: Сайдад УИХ-ын босго давах хүнийг дэвшүүлэх хэрэгтэй
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
6
-АН-ын бүлэг эдийн засгийн хүндрэлтэй үед ямар нэг татварыг нэмэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч 2015 оны төсвийн хүндрэлтэй үед татварыг нэмэхгүй. Засгийн газрын бүтцийн асуудал яригдаж байна. Ерөнхий сайдад танхимын бүрэлдэхүүний чиглэлээр бүлгийн байр сууриа хэлсэн байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлого алдагдуулахгүй, салбараа мэддэг, УИХ-ын босго давах хүнийг томилох ёстой. Ерөнхийлөгч намын бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзахдаа ойрын үед УИХ-аар хэлэлцэх Сонгуулийн, ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд ямар нэг популимзмгүйгээр хэлэлцэхийг сануулсан. Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг мөрдөх байр сууринд бид нэгдсэн гэсэн юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ