Бид уурхайн ажилтныг барьцаалаагүй

img

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд ашигт малтмал олборлож буй “Жи энд юу гоулд” ХХК-ний ажилчдыг барьцаалж дээрэмдсэн гэх “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-уудын хамтарсан иргэний хөдөлгөөн болон орон нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

s

“Жи энд юу гоулд” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 онд авч, 2011 оноос Өвөр хөшөөтийн аманд үйл ажиллагаагаа эхлэхээр болсон аж.  Гэвч сумын ард иргэд, малчид тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, уурхайг ажиллуулж эхлүүлэхгүй гэж тэмцсээр өдийг хүрсэн байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Гурванбулаг сумын иргэд, удирдлагууд компанийн үйл ажиллагааг явуулахгүй байх талаар бүхий л шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад баримт бичгүүдийг хүргүүлж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн өргөх бичиг явуулсан боловч өнөөг хүртэл шийдтэй хариу ирээгүй байгаа аж. Нутгийн иргэд дээрх ТББ-ынханд хандан туслахыг хүссэн тул 2014 оны 10-р сарын 4-ний өдөр Гурванбулаг сумыг зорьж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, тэдэнтэй хамт уурхайд очиж, бичиг баримтанд нь үзлэг хийсэн. Иргэний нийгмийн төлөөлөл хуулийн дагуу үзлэг хийх эрхтэй бөгөөд энэ үеэр 10 зөрчил илрүүлэн, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан гэнэ.

a

2014.10.06-нд сумын ИТХ-ын нээлттэй хуралдаан болж хоёр ТББ оролцон, “Жи энд юу гоулд” компанийн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. 2014.10.07-нд Баянхонгор аймгаас томилогдсон ажлыг хэсэг Гурванбулаг суманд ирж, иргэний хөдөлгөөний төлөөлөл, иргэдийн төлөөллийн хамтаар уурхай дээр ажиллан, өмнө нь тавьж байсан шаардлагыг биелүүлээгүй учраас үйл ажиллагааг нь улсын комисс ирж ажиллатал түр хугацаанд зогсоохоор болсон юм. Гэтэл компанийн захирал Г.Чинтөмөр Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын уг шийдвэрийг эрс эсэргүүцэн, лацдуулахгүй хэмээн тэмцэлдсэн аж. Мөн тэрбээр төрийн хяналт шалгалтын албан тушаалтнуудын ажилд саад хийж, уурхайчдаа турхиран тоног төхөөрөмжөө лацдуулахгүй гэж ихээхэн тэмцэл өрнүүлсэн. Мөн харуулын албаны дарга н.Баасанжавт “Иргэний хөдөлгөөнүүдийн машиныг дайр” гэсэн тушаал өгч, энэ дагуу уурхайн үүдэнд зогсож байсан хоёр машиныг дөрвөн том хово, хоёр жип машинаар хөөж, дайрч алахыг завдсан. Энэ тухай Гурванбулаг сумын иргэд мэдэж байгаа. Бид тус компанийн ажилчид, захирлын энэ ноцтой гэмт хэргийг шалгалуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Бид хүн барьцаалаагүй. Энэ бол тус компанийн захирал Г.Чинтөмөр гэдэг хүний явуулга. Худал мэдээлэл гэдгийг цагдаагийн ажилчид батална гэв.

a

Мөн энэ үеэр Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Жавхлан хэлэхдээ, “Жи энд юу гоулд” ХХК анх буюу 2006 онд Гурванбулаг сумын төвөөс 24 км-ийн зайтай “Ихрийн зүүн салаа” гэдэг газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг “Монголын алт” компаниас шилжүүлэн авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тухайн үед тус компани урьд нь Ихрийн аманд ухаад орхисон бусад компаниудын талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж амалсан ч нөхөн сэргээлт хийгээгүй нь иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн юм билээ. Нөхөн сэргээлт хийх ёстой 158 га талбайгийн ердөө 16.8 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн болоод орхисон. Тус талбайд учирсан хохирлыг тооцоход 3.9 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнийг БОНХЯ-наас баталгаажуулсан байна. Тухайлбал,

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 39.7-д “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум дүүргийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх гэсэн заалт, мөн тус хуулийн 56.1.5 дахь заалтыг энэхүү компани зөрчсөн.
  2. Өвөр хөшөөтийн ам нь мөнх цэвдэгтэй, дэлхийн цэвэр усны хагалбар, нөөц болсон газар. Иргэдийн ундны ус бохирдох эрсдэлтэй болохыг Уул уурхайн яамнаас тодорхойлсон байдаг.  Өвөрхөшөөтөөс 1.5 кмт Шар усан гол урсдаг бөгөөд энэ гол нь Тайширын усан цахилгаан станцын усны нөөцийг бүрдүүлэх эх үүсвэр нь юм. Гэтэл уурхайн үйл ажиллагаанаас болж Шар усан гол ширгэж, бохирдсон. Тиймээс иргэд сумын төвөөс 10 км-ийн зайд урсах Хар усан голоос усаа зөөж хэрэглэж байна. Гэхдээ сумын дийлэнх иргэд ундны усаа зөөж чадахгүй, усны гачигдалтай байна.
  3. Гурванбулаг сумын иргэдийн хурлын 2010.05.19-ний өдрийн 7/4 тогтоолоор тус газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан.
  4. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.02.16-ны өдрийн 16/2 тоот тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнд уг газрыг мөн авсан.
  5. Гурванбулаг сумын 4-р багийн иргэдийн 2011.09.26-ны өдрийн 11/1 тоот тогтоолоор Өвөр хөшөөт дэх 12806А тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Жи энд юу гоулд” компанийн талбайг нутгийн иргэдийн санал хүсэлтийг аваагүй, олон айлын өвөлжөө, хаваржаа байрладаг гэсэн үндэслэлээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглож байсан.
  6. Уул уурхайн яамнаас 2014 оны 5-р сард “Жи энд юу гоулд” компани Ашигт малтмалын тухай хуулийн 48-р заалтын 48.6.1 дэх хэсэг, 42-р заалтын 42.1 дэх хэсгийг зөрчсөн учраас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзсэн.
  7. 2014.09.03-нд Гурванбулаг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Нархүү тус компанид шалгалт явуулж, хууль зөрчиж байсан учраас 6 техникийг нь лацдан, үйл ажиллагааг нь түр зогсоосон. Гэтэл компанийн зүгээс гурав хоногийн дараа улсын байцаагчийн лацыг дур мэдэн хөндөж, үйл ажиллагаагаа явуулж, улмаар тус уурхай дээр осол гарч, нэг хүн нүүрэндээ маш их гэмтэл авсан байна. Осолд орсон уурхайн ажилчны нүүрний ясанд 32 хадаас хадах мэс ажилбар хийж, амь насыг нь аварч үлдсэн ч одоогоор ухаан санаа нь хэвийн бус байна. Зөвхөн мэс ажилбарын зардал 16 сая төгрөг болсон бөгөөд уурхайн зүгээс 1 сая төгрөг өгчээ.
  8. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014.09.23-нд “Жи энд юу гоулд” ХХК-ийн захирал Г.Чинтөмөрт зөрчил арилгах албан шаардлага хүргүүлжээ. Тус албан шаардлагад
  • Улсын байцаагчийн Ш.Нархүүгийн тавьсан актны зөрчлийг арилгах
  • Тэсрэх бодис ашиглахдаа агуулахын гадна талд асгасан, харуул хамгаалалт байхгүй, хамгаалалтын бүс тогтоогоогүйгээс их хэмжээний малын мөр асгарсан бодис дээр гарсан, гэрээт харуул хамгаалалт ажлуулаагүйгээс нутгийн иргэдийн 10 бог мал хордлогын шинжтэй үхсэн нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг зөрчсөн учраас 2014.10.05-ны дотор дээрх зөрчлийг арилгах шаардлагатайг тусгасан.
  • Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга болон ажлын хэсэг хамтран 2014.10.07-нд “Жи энд юу гоулд” компанийн уурхайд ажиллаж, өнгөрсөн 5-р сараас хойш хууль зөрчин ажилласан учраас үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, техник тоног төхөөрөмжүүдийг нь дахин лацадсан гэв.

a

Хэвлэлийн хурлын төгсгөлд Гурванбулаг суманд уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл, уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор нутаг орон сүйдэж, хүн амьдрах боломжгүй болж, онц аюултай байдал үүсэх эрсдэл маш өндөр байна гэж иргэд үзэж байна. Тиймээс Гурванбулаг сумынхан болон “ДМНН”, “Босоо Хөх Монгол” ТББ-ууд хамтран тэмцэж, тус уурхайг цаашид үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох хүртэл ажиллах болно хэмээн энэ үеэр мэдэгдлээ.

a

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
hudalaa garuud tolgoi hooson erguunuud
2015-03-01
teneg mongolchuud:
dmnn geed bgaa nohoduud chin oorsnoo jingen eh oronii ne r barj yawdag *uud.zarimn negn ajil hiij ger oron ulsaa hogjuuldeg bol naad, *uud chin ted nart naaldsan shimj iddeg horhoi
2014-11-07
uurkhai:
uurkhaichid gedeg chini malchidtai adilkhan humuus shuu dee toriin bus baiguullagiin humuus mini zovshoorol ogson said darga nartai ni temtseldeeseee
2014-11-03
рррррот:
морь давхихад илжиг далдагнана гэхчээр эд нарт зохицуулах хууль эрх зүйн орчин нь байхгүй байхад далдагнаад байгаа болохоор яадагч эд нарийн буруу
2014-10-21
nowshnuud uur ajil xiij mungu ol:
ta nar end tend ochij zoobiidoj ywax iin xoorond sxan merge jiltei bolj ajil xiigeechee xvnii xul gar bolj in gej amidraxaaaa bolioochee
2014-10-19
гурванбулагийнхан тийм байгалд хайртай хумуус биш ээ. атаархал монгол даяар уул уурхайг узэн ядсаныхаа горыг амсана. хэзээ мал шиг байхаа :
гурванбулагийнхан тийм байгалд хайртай хумуус биш ээ. атаархал монгол даяар уул уурхайг узэн ядсаныхаа горыг амсана. хэзээ мал шиг байхаа болих вэ. тбб-ынхан хаммер унасан шударга хумуус байгаа ч монго салгах гэсэн шударга дур эсгэсэн хулгайчууд л байна. алт ашиглах нь зов
2014-10-18
жиигээ:
уурхайн захирал гэдэг албан тушаал эзэн гэсэн үг биш. цаад эзэдтэй нь хариуцлага тооцоочээ малуудаа чаддаг юм бол.
2014-10-16
zochin:
altnaasaa uguhgvi bol tegiishdee naaduul chin. tegeed 200, hammer toureg unadag baihgvi yu. uran haij bgaa company.g daramtlaad yamar uhaad awch chadahiin bish
2014-10-13
irgen:
yg gol tolgoilogch ni hen ym bee end bhgui bna daa.
2014-10-13
kkkk:
er ni turiin bus baiguullaga hun duudhaar l ochij asuudal shiidej ugdug huuli baihgui shu de. ene tom tom nertei hudlaa tbb-nuudiig tsegtslehgui bol muruuruu ajil turul ch hiij bolohgui boloh ni. ochij hun zodoh, baritsaalah, daramtlah ereh tbb-d baihgui shu de. naas heden halzan tolgoitoi, huiten tsariatai gemt heregtenuud tanhairal, deeremee tbb-iin nereer hiideg shine mood bii bolood udaj baina.
2014-10-13
дэмжиж байна:
чинтөмөр гэж хөгийн гар байдгийш дээ, угаасаа....
2014-10-13
иргэн:
зөв байнай. та нарыг дэмжиж байгаа шүү.
2014-10-13