“Алтан намар-2014” эхэллээ
Завхан аймгийн Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алтан намар-2014” урлаг спортын наадам эхэлжээ. Наадмын нээлтэд Засаг дарга Ж.Жамъянтив, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, Биеийн Тамир Спортын Газрын дарга Д.Чойжилсүрэн, Улиастай сумын захирагч Д.Энх-Амгалан, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Г.Мягмарсүрэн, сумдын баг тамирчид, ардын авъяастанууд оролцсон байна.
а
Спортын наадам гар болон сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, шагай атгах, хасаа харваа, үндэсний сурын харваа, даам, хөнгөн атлетик зэрэг есөн төрөлд 500 гаруй тамирчид өрсөлдөж байна. Харин урлагын наамам ардын аман зохиол, ардын харилцаа дуу, зохиолын дуу, хөөмий , ардын бүжиг, уртын дуу, үндэсний хөгжим зэрэг долоон төрлөөр 160 гаруй ардын авьяастнууд авьяас билгээ уралдуулах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ