Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл барив
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Н.Номтойбаяр болон Л.Энх-Амгалан нарын гишүүд "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төсөл өргөн барилаа.
өа
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдож байгаатай холбогдуулан УИХ-аас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг батлан гаргасан билээ. Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад, баялаг бүтээгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх, нийгмийн дундаж давхарга буюу хувийн хэвшилд хувийн жингээрээ дийлэнх хувийг эзэлж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын ачааллыг бууруулах, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүллээ гэсэн юм.
өа
Энэ нь бизнес хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэн хувийн хэвшлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзжээ. 2012 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгж нийт 78748 байна. 1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нийт борлуулалтын орлогын 13-15 хувийг эзэлж байдаг гэсэн судалгааг гишүүдийн өргөн барьсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
өа
Н.Нягт
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ