МАН төсвийн төслийг эсэргүүцэв

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан бүтэн өдөр үргэлжиллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын гишүүд мэдээлэл хийсэн юм.

fg

“Өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ирэх оны төсвийг буцаан татаж, шинэ бүтэцтэйгээ уялдуулан хуульд нийцүүлэн дахин оруулж ирэхийг шаардсан МАН-ын бүлгийн саналыг хүлээж авч, Засгийн газар ч төслөө татан авлаа гэж мэдэгджээ. Гэтэл Засгийн газар хэлснээ хэрэгжүүлэх нь бүү хэл өргөн барьсан төслийнхөө ганц хоёр хуудсыг сольж өөрчлөх тухай ярьж байгаад МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Хэрвээ ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татах бус ганц хоёр хуудас сольсон байдлаар өөрчилбөл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар хууль зөрчсөн асуудал үүснэ” гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт анхаарууллаа.

fg

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн төсөлд дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь гишүүдэд тараасан төсвийн төслийн багц номонд хэрхэн тусгасныг жишээгээр тайлбарлалаа. Тэрээр "Ард түмний амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдсэн, ажилгүй иргэдийн тоо өссөн үед энэ байдлыг засах уу, үгүй юу гэдгийг шийддэг зүйл бол төсөв. Энэ хоёр бодлогын бичиг баримт сарын дотор УИХ-аар батлагдах ёстой. Гэтэл хуулийн төсөлд эдийн засгийн хүндрэлт байдлыг даван туулах арга хэмжээг тусгаагүй. Зөвхөн монголчуудын өрийг нэмэгдүүлэх, иргэдээс дөрвөн төрлийн татвар нэмж авах санал оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч улсад байхгүй. Татвар төлнө гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авна л гэсэн үг. Ард түмэн ирэх оны төсөв бидний амьдралд яаж наалдах вэ, аж ахуйн нэгжүүд бидэнд ямар ахиц дэвшил авчрах вэ гэж хүлээж суугаа. Гэтэл ард түмний нуруун дээрх татварыг хоёр дахин нэмнэ гэсэн бодлогын баримт бичиг оруулж ирж байгаа учраас МАН-ын бүлэг энэ төсвийн хуулийн төслийг эсэргүүцэж байна" гэлээ.

fg

Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.

fg

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zasgiin gazriig ogtsruulahiig demjihgvi bna. odoo ene tomilgoogoo hurdluulj hurdan zasgaa emhelmeer uym aa. tusuw hvnd baihad uyn shine zasag bguulj dahin mungu tugrug garzdah we. harin ch hurdan asuudlaa shiidej uls tur ni togtwortoi ard tvmend taiwan amidrah nuhtsul bvrdvvlj uguuch.
2014-10-14
зочин:
хэзээ шинэ юм хийж байлаа эргэж эргэж нуга гэж монгол угээрээ дуу*г даа
2014-10-13
zochin:
tosov deer zargaldaad yahav ve.sorog huchin ym bol naad zasgiin gazraa ogtsruulaachee.uls oron hetsuu baidald orj b.a
2014-10-13
иргэн:
эхнээ чамаас нэг зүйл хичээнгүйлэн хүсье. улаан сайд ярихаараа ямар ч татварын төрөрл, хэмжээ нэмэгддэгүй гэх юм. бусад нь татвар олон боллоо үхлээ гэх юм. ссэтгүүлч та мунхэг нэдэд үнэнийг хэлээч??????????????????????????????????????
2014-10-13