Хилийн хяналтыг сайжруулж, Эбола вирусээс сэргийлэхийг зөвлөжээ

img

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин, тандалт судалгааны албанаас дэлхий нийтийг түгшээж буй Эбола вирусын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. 2014 оны аравдугаар сарын 8-ны байдлаар Эбола вируст халдвар  дэлхийн есөн улсад бүртгэгдэж, өвчлөгсөд  8105, нас барсан 3908, үүнээс эмнэлгийн ажилтан 401,  нас барсан 232 болсон байна.

a

Тухайлбал, 2014 оны 10 сарын 7-нд Эбола вируст халдварын нэг шинэ тохиолдол Испанид бүртгэгдсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Австрали улсад MERS-CoV-ийнлабораториор батлагдсан анхны тохиолдлыг мэдээлсэн байна. Энэ тохиолдол нь 29 настай эмэгтэй, 9-р сарын 22-нд Саудын Арабын Доха хотоос Австрали улсад ирсэн байна. Өвчтөн Affif хотоос Riyadh хот хүртэл машинаар аялсан ба Австрали улсад ирэхдээ амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдэг,  халуурсан зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байсан байна. Асуумжаар тэмээ болон тэмээний гаралтай бүтээгдэхүүнтэй харьцаагүй, өвчтэй хүнтэй хавьтал болоогүй байна. Австрали улсад өвчтөний хавьтлыг тогтоон хяналтанд авах, Саудын Арабаас ирч байгаа зорчигч нарт хийх хяналтыг сайжруулах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

a

Иймд ДЭМБ-аас дараах зөвлөмжүүдийг өгч байна.

-Цочмог, хүнд хэлбэрийн амьсгалын замын халдваруудын тандалтыг сайжруулах, ердийн бус хэв шинжийн халдварыг анхаарах.

-Халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хяналтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх

-Иргэдэд гар угаах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааг явуулах

-Шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн улс орноор зорчихгүй байх зэргийг анхааруулжээ.

s

Мөн Эбола вирусын халдварын нууц хугацаандаа аль нэг улс оронд орж ирсэн хойноо өвчлөх явдал их гарч байгаа учир, иргэд болгоожтой, сэрэмжтэй байх, хилийн нэвтрэх цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Болзошгүй тохиолдол илрэхэд хариу арга хэмжээ авах бэлэн байдлаа хангахад онцгой анхаарах. Эхний сэжигтэй тохиолдол эмнэлэгт хандахад үзүүлэх тусламж үйлчилгээ, халдвар эсэргүүцэх дэглэм мөрдөхөд бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
africasaas irj bgaa irged zamaaraa damjaad irj bgaa tedniig yaaj medeh veee sain shalgaarai hetsuu ovchin bna shuu
2014-10-14