Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг өргөн барилаа

img

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яамыг Уул уурхай, эрчим хүчний яам болгож өөрчилсөнтэй уялдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний сайд байх өөрчлөлт оруулахыг санал болгож байгааг танилцууллаа. Дээрх өөрчлөлтийг оруулснаар Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болж байгааг танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дүү нь :
оюунгэрэл одоо болимоор бна. соёл, их спорт, аялал жуулчлалын салбар яамгүйгээр бие даан хөгжинө. яам байгуулан үрэн таран хийж буй мөнгөө эдгээр салбарын зүтгэлтнүүдэд өгөөд ажилуул. юу хийхээ мэдэхгүй, хэрхэн ажиллах чигээ олоогүй яам сайдаар яах юм бэ?
2014-10-14
baigal:
oyuniig oorchloh
2014-10-14
hjbvv:
oyun said bj l baig.udval oyungerel gantomor 3g lavtaiya solimoor yum
2014-10-13
dorj:
oyun saidiin orond shiilegdamba gene uu arai ugui bailgui dee
2014-10-13
dorj :
edgeer 2 said oorsdoo iimiigee medej bga yum chini sanalaaraa boliod ogoo
2014-10-13
tungalag:
oyungerel gantomor said nariig hurdan boiulahiig ard tumenii toloolol *rdaj bn
2014-10-13
radnaa:
ymar ch ajliin chadvargui oyungerel yaj said hiih yum be zuv hurdan boiul bas gantomoriig boiulana gehed bid surguuliaraa demjij bn
2014-10-13
dorj:
bolvsroliin said shu uhaantai ymaa hurdan boliul naad mongoliin ireedui ustaj guitslee
2014-10-13
zochin:
medleggui bolovsrolgui oyungerel mun bolovsroliin manuuhai gantomor 2.oo hurdan boliulaache
2014-10-13