Хотын даргын нэрэмжит парад шоу болно

img

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 29-нд Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа “Хотын даргын нэрэмжит парад шоу” зохион байгуулахаар боллоо. Парад шоунд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлээд байна. Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад шоу байдаг. Парад шоунд сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
мэдрэл салга амбан бат-үүл одоо өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ. өөрийнхөө нэрэмжит парад зохион байгуулна ч гэх шиг ким чен ун шиг коммунист маягаар аж төрөх хүсэлтэй чацганы хүүдий вэ. чамайг тахин шүтэж тойрон хүрээлнэ гэж битгий мөрөөд муу элий балай дурак минь.
2014-10-14
ezen:
demii jumand mongo ureh jum
2014-10-14
zochin:
haana burtguuleh ve
2014-10-14