50 хувийн "хямдрал"
Нийслэлийн 375 жилийн ой энэ сарын 29-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн үйлчилгээний байгууллагууд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Тухайлбал энэ сарын 29-нд Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Мөн нийтийн тээврийн тасалбарын үнэ ч 50 хувийн хямдрах гэнэ. Тэгэхээр 3500-3750 төгрөгөөр кино үзэж, 250 төгрөгөөр нийтийн тээвэрт зорчих нь.
ө
Үүнээс гадна Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ