Хэргийн газраас зугтсан жолоочийг барьжээ

img

БГД-ийн нутаг дэвсгэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон жолооч хэргийн газраас зугтсан хэрэг энэ сарын 2-3-нд шилжих шөнө гарсан.

а

Хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд энэ сарын 3-ны өдөр камерын дүрс бичлэгийн тусламжтайгаар олж илрүүлсэн. Уг хэргийг нийслэлийн Замын цагдаагийн газарт шалгаж байна.

х

Иймд жолооч та осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ