44 айл ухсан, 77 түлхүүртэй хулгайчийг барьжээ
77 түлхүүртэй, 44 айлаас хулгай хийсэн хулгайчийг нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үйлдэл дээр нь баривчилжээ. Энэ хэргийг 32 настай Н гэгч этгээд үйлддэг ба тэрбээр “хүмүүс ажилдаа явсан хойгуур буюу өглөө 09:00 цагт ажилдаа гарч, бусдын ажил тарахаас өмнө 17:00 цагийн үед айлаас хулгай хийх ажлаа дуусгадаг. Ажлаа дуусгаад хулгай хийсэн эд зүйлсээ гэртээ авч очоод, ангилан зарж борлуулдаг хүмүүстэй холбогддог” гэж мэдүүлсэн байна.
х
Уг этгээд бидний хамгийн найдвартай гэж тооцдог бүргэд хаалгыг толгой өвдөхгүй онгойлгочихдог ба ямар ч багаж хэрэглэлгүй ганцаараа явж, түлхүүр тааруулан хулгай хийдэг гэнэ.
х
Иймд иргэдийг сууц өмлөгчдийн холбоо, айл хөршийн холбоогоо сайжруулж, хулгйачид эд зүйлсээ алдахгүй байх талаар хамтарч ажиллах, бүргэд хаалгандаа давхар цоож хийж, хулгайчаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ