ШЕЗ-ийн дарга О.Магнайд мэдэгдэл хүргүүлжээ
ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх үеэрээ “ШӨХТГ-тай холбоотой есөн асуудал шүүхийн шатанд байгаа ба нэр бүхий шүүгчид шударга бус ажиллаж, мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гарган, ажил удаашруулж байна” гээд нэр бүхий шүүгчдийн нэрсийг олон нийтэд зарласан.
а
Тэрбээр “шүүгчдийн ингэж ажиллаж буй нь манай байгууллагын буюу хэрэглэгчдийн эсрэг үйлчилж буй хэрэг юм. Эдгээр шүүгчдийн талаар Шүүхийн ёс зүйн хороонд хоёр удаа хандсан ч даргынх нь ирүүлсэн хариу бичгээс шүүгчдийн ёс зүйн асуудалд өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзлэл харагдаагүй. Тиймээс нийгэмд энэ нэрийг хэлснээр өөрсдийн дараа дараагийн үйлдэлд дүгнэлт хийх байх гэж бодож байна” гэж хэлсэн.
ө
Гэтэл уг мэдээлэлтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ШӨХТГ-ын дарга О.Магнайд мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд, шүүхийн шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасныг зөрчиж, шүүгчид нөлөөлөхийг оролдсон гэж үзэхээр байна гэдгийг онцолжээ.
ө
өБ.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ