Монгол генерал НҮБ-ын бүсийн командлагчаар томилогджээ

img

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар томилогджээ. Тэрбээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс уг томилолтыг авч буй анхны хүн юм байна. Түүнийг үдэн гаргах ёслол маргааш 11.40 цагт болно.

б

Бригадын генерал Д.Баярсайхан нь Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлжийн цэргийн багийг удирдан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний удирдлаган дор үүрэг гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож дэлхий даяар монгол цэргийн ид хавыг гайхуулж байсан билээ. Тэрбээр ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд түвшний сургуулиудыг дүүргэсэн бөгөөд АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байжээ. Түүний бичсэн “Амиа золиослогч террорист ажиллагаа” судалгааны бүтээлийн дүгнэлтийг Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлага болгон  ашигладаг юм байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
mundag yumaa baharhaj bn amjilt husie
2014-10-14