С.Баярцогт: Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болно шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг төслийг дэмжих эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлсэн юм.
7
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Уг нь Үндсэн хуулиараа хамтад нь оруулж ирээд шийдэх байсан юм. Гэвэл савируулж оруулж ирээд завааруулж байна. Ордонд “ордны” хуйвалдаан хийх ажил удаан хугацаанд хийгдэж байгаа. Д.Батцогт чи АН-д орсон юм бол Шонхорынхоо талд суу. Наад суудал чинь чамд зохихгүй байна. Шонхор нь МоАХ-тайгаа нийллээ л гэнэ. Саллаа л гэнэ. Ингэж хуйвалдаан хийж байна. 1996 он чинь давтагдаж байна. Шантааж явж байна. Ил гарч худлаа ярьчихаад цаанаа хамаатан садан, өрөөндөө байгаа хүнээ томилох ажил явагдаж байна. Амин хувийн зугаа явуулж төрөөр тоглодогоо хэзээ болих юм. Төсөв чинь хууль зөрчсөн. Одоо буцаахаас өөр аргагүй. Монгол төрийн гал голомтыг самрах гэсэн үйлдлийг чинь эцсээ хүртэл эсэргүүцэж тэмцэнэ шүү.
7
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан:
-Энэ асуудал бүтэцтэй хамт оруулж ирэх байсан юм. Батлан хамгаалахын сайдыг Батлан хамгаалах сайд гээд бичжээ. Үг үсгийн алдаа жижиг юм шиг харагдаж байгаа ч ингэж болохгүй. Бүрэлдэхүүний хууль батлагдах нь ойлгомжтой. Сайд нарын асуудал гараад иртэл цаг алдана. Хоёр сайд хөтлөлцөөд явж болохгүй. Тийм учраас завсар гаргахгүйгээр хэлэлцээд явах хэрэгтэй.
6
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Монголын төр бүтцээ гадаад хүмүүсгүйгээр хийх ёстой. Бүтцийн асуудал хөндөгддөг нь төрийн задлах процесс хийгээд байна. Сүүлийн үед ордон дотор “гадаадын хүмүүсээр төсөл зохиолгоод байна” гэсэн яриа гарч байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй.
7
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бүх түүхэндээ хамтдаа хэлэлцэн батлагддаг байсан. Засгийн газрын үйл ажиллагаа явуулж байх түүхэнд хоёр дахь удаагаа хийгдэж байгаа өөрчлөлт. Өнөөдрийн оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол шүүмжлэлтэй. УИХ-ын тогтоолоор батлагдах сайд нарынх нь нэрс бэлэн байсан биш учраас бүрэлдэхүүний хууль оруулж ирж байна. Та нар бүтцийн хуулийг дагалдуулан оруулж ирж байна гэсэн тайлбар хийх байлаа. Та нар сайд нарын нэрээ бүрэлдэхүүн батлагдахаас өмнө оруулж ирэх хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэлдэхүүн батлагдангуут үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болно шүү.
7
Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараагаар Засгийн газрын бүрэлдэхүүний төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ