Г.Батхүү “давхар дээл”-ээс татгалзжээ
Засгийн газрын шинэ бүтэц олны анхаарлын төвд байгаа энэ үед хэн хэн сайдаар томилогдох бол гэсэн хүлээлт үүсээд буй. Тухайлбал, УИХ-ын хэд хэдэн гишүүний нэр Засгийн газрын гишүүний нэрсийн таамаг жагсаалтад багтсаны нэг нь Г.Батхүү. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдох нь тодорхой болсон гэх түүний хувьд “давхар дээл” өмсөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
бө
Тодотговол, тэрбээр сайд болохоос татгалзжээ. УИХ-ын гишүүний ажлаа л сайн хийе, “давхар дээл”-тэй сайд болохгүй гэж шалтгаанаа тайлбарласан гэнэ.
бө
Салбараа сайн мэддэг, өмнө нь сайдын албыг хашиж байсан туршлагатай түүнд энэ удаа сайдын суудал ирэх магадлалтай гэж таамаглал явагдаж байсан ч хууль тогтоох үүргээ сайн гүйцэтгэхээр шийдсэн бололтой.
бө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ