Чингис бондын санхүүжилт шимтгэлээс болж гацсан уу

img

ҮХАА-н сайд асан Х.Баттулгад бондын мөнгөнөөс шимтгэл авах эрх бий юу

а

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэлд зориулан агуулах дахь ноолуурын баталгаажсан үлдэгдлийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл олгох, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх байнгын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ҮХААЯ, Монгол банк хамтран эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудлыг хэлэлцэн журам боловсруулж, Засгийн газар тогтоол гаргаснаар хэрэгжиж эхэлсэн юм. Чингис бондоос санхүүжүүлж буй эл ажлын хүрээнд ноолууран эдлэл хийдэг 9 компани зээл авч үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулсан байдаг. Гэтэл зээлийн хэрэгжилтийг хянах нэрийдлээр ҮХААЯ дэргэдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байгуулснаар гарын үсэг зуруулах хүнд суртлын шат дамжлагыг нэгээр нэмэгдүүлсэн төдийгүй “Мөнгө угаах” ажлаа хийж эхэлсэн аж. Тодруулбал, ҮХАА-н сайд Х.Баттулгын 2013 оны 05 дугаар сарын 07-ны №А/63 тушаалыг үндэслэн дээрх 10 хүний бүрэлдэхүүнтэй нэгж нь Чингис бондоос зээл авсан компани тус бүрээс 0,2 хувийн шимтгэлийг хяналтын зардал хэмээн авч эхэлжээ.

а

“Говь” ХК-иас хяналтын зардалд 4,000,000 төгрөг

а

“Говь” ХК-иас хяналтын зардалд 24,180,000 төгрөг

а

“Ханбогд кашмир”-аас хяналтын зардалд 14,000,000 төгрөг

а

“Гоёо” ХХК-иас хяналтын зардалд 7,986,056 төгрөг

а

“Блю скай” ХХК-иас хяналтын зардалд 1,556,890 төгрөгийг тус тус авсан бөгөөд өөр ямар компаниас хүүгийн шимтгэл авсан нь тодорхой бус байгаа юм.

а

Энэ шимтгэл нь зөвхөн ҮХАА-н сайд Х.Баттулгын шийдвэр байсан гэдгийг тодотгоё. Үүний учир нь Засгийн газрын тогтоолд “Шимтгэл ав” гэсэн нэг ч үг байхгүй. Тиймээс ҮХАА-н сайд маань өөрийн дураар шимтгэл авах тушаал гаргасан гэсэн үг. Уг нь эл нэгжид улсаас 307 сая төгрөгийг үйл ажиллагааны зардал хэмээн төсөвлөж өгсөн юм билээ. Гэтэл нэгжийнхэн “Манай төслийн нэгж санхүүжилт байхгүй тул бодлогын гэрээнд олгосон зээлийн 0,2 хувийг хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх Төслийн нэгж, нэхмэлийн хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхийн тулд зээл авагч талаас шимтгэл авна хэмээн гэрээндээ тусгасныг “Мөнгө угаах арга” хэмээн харахаас өөр аргагүй. Тэр ч бүү хэл энэ зардлыг арилжааны банк, Монгол банкнаас санхүүжүүлээч гэсэн хүсэлт тавьсан боловч “Хүлээж авах боломжгүй” гэж байсан хэмээн үлгэр ярьж, төөрөгдүүлж байжээ. Төслийн нэгж нь 2014 оны 4 дүгээр сараас 12 сарын 31 хүртэл нийт 9 сарын хугацаанд түрээс, интернэт, холбоо, ажилчдын цалин, шатахууны зардал, нэхмэлийн хүрээлэнгийн шинжилгээний төлбөр зэрэг зардлууд төсөвлөж нийт 140 орчим сая төгрөгийг үйл ажиллагаанхаа зардалд тусгажээ.

а

Үүнд:

а

Түрээс 3250,000*9 сар= 29,250,000 төгрөг

а

Интернэт 175,000*9 сар = 1,575,000 төгрөг

а

Холбоо 400,000 төгрөг

а

Шатахуун 400,000*9 сар = 3,600,000 төгрөг

а

Шинжилгээний төлбөр 89,900*20 үйлдвэр* 5 удаа = 8,990,000 төгрөг

а

Захирлын цалин 1,800,000*9 сар = 16,200,000 төгрөг

а

Аажилчдын цалин 900,000*10 хүн *9 сар = 81,000,000 төгрөг

а

Нийт 141,015,000 төгрөг гэж тооцжээ.

а

Энэ нь төрөөс төсөвлөсөн 307 сая төгрөгийн талд нь ч хүрэхгүй зардал. Гэтэл 307 сая төгрөгийн санхүүжилтээ нуун далдалж, зээл авагч компаниудаас 0,2 хувийн шимтгэл авахын учир юу вэ.

а

Нэгж нь ҮХААЯ-ндаа байрлалгүй сардаа 3,250,000 төгрөгийн түрээс төлж өөр газар байрлаж байсан, нэгжийн захирал 1,800,000 төгрөг, 9 ажилчных нь цалин тус бүрдээ 900,000 төгрөг гээд нэгж нэрний ард нуугдсан нөхдүүдийн тансаглалыг дурьдвал урт жагсаалт гарна.  Төрийн хөрөнгөөр туйлж, тансагласан хяналтын нэгжийг “нэгжиж” үзвэл ийм байна.

а

Уг нэгж нь анхнаасаа л үүрэг роль байхгүй, сул цалин авсан нөхдүүд байж. Өөрөөр хэлбэл ҮХААЯ нь ямар нэгэн нэгж байгуулан илүү зардал гаргахгүйгээр ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байсан хэмээн учир мэдэх нэгэн хэлж байх юм билээ. Нэг үгээр хэлбэл ҮХААЯ-ныхан өөрсдөө өлхөөн хийчих ажлаа нэгж байгуулан ажиллуулах ямар ч шаардлагагүй байсан аж.

 

б

М.Бат-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ene yu ym ydsan nohoid hatsan * nii medeelel bna daa.
2014-10-15
zochin:
zugeer l tushal bn shdee
2014-10-14
medeelel :
zoljgrgal ene medeelliig il bolgoj baina. tuunees oor hend ene material baikh bilee.
2014-10-14
zochin:
estoi novshiin am‘tan yum daa
2014-10-14