Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай болно
Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ байрны шавыг тавьжээ. Тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь өөрийн гэсэн байргүй бөгөөд өнөөдрийг хүртэл нэгдүгээр хорооны байранд түр байрлан, үйл ажиллагаагаа явуулж байна.
а
Нийслэлийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 4 давхар, 3000 м2 талбайтай, уг байр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Наркологийн төвийн хойд талд байрлах бөгөөд барилгын ажил нь эхэлжээ.
ө
Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 20-р хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ