Засгийн газар хуралдана
Засгийн газрын бүрэлдэхүүний төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахдаа тус бүрт нь салган оруулж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлд өртөж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилох асуудалд “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ынхан өөр хоорондоо тохиролцож чадахгүй, цаг алдаж байгааг гишүүд шүүмжилж байлаа.
бө
Өнөөдөр чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай төслийг батлахад сайд нарын нэрсээ оруулж батлуулах хүртэл Н.Алтанхуягийн Засгийн газар “үүрэг гүйцэтгэгч”- тодотгол авах юм. Тиймээс гишүүд Засгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэж байх хооронд сайд нарын нэрсээ өргөн барихыг Н.Алтанхуяг сайдад анхааруулсан.
өа
Харин өнөөдөр 15.00 цагт Засгийн газар хуралдахаар товлосон байна. Засгийн газрын хуралдаанаар шинэ бүрэлдэхүүний асуудлаа зөвшилцөх бололтой.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ