Байнгын хорооны хуралдаан түр хойшилжээ

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүрэлдэхүүний анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан ч түр хойшилжээ.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн шүүмжлэл ширүүхэн өрнөсөн юм. Учир нь энэ хуулийн төслийг баталвал одоогийн Шинэчлэлийн Засгийн газар “үүрэг гүйцэтгэгч” болно.  Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төслийг  бүтцийн хуулийн дагалдах  хэсэг болгохыг гишүүд анхааруулж байсан юм.  Түүнээс гадна дээрх хуулийн төслийг батлагдахаас өмнө Засгийн газрын шинэ сайд нарын нэрсийг өргөн барихыг гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягт сануулсан.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ