ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь халжээ
Зам, тээврийн сайд А.Гансүх ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халсан тушаалыг өнөөдөр гаргажээ. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн ажлаас халах тушаалыг гаргасан аж.
ө
С.Энх-Амгалан нь өөрийн хүү Э.Ганхүүд сургалтын төлбөр 59000 ам.доллар гаргуулан авсан, хүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулахаар шинэчилсэн дүрмийн найруулгын төсөл боловсруулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн үзэж, ажлаас нь халжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ