Ц.Нямдорж: Ордны хуйвалдаан удаан үргэлжилж байна шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 78.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Чуулганы үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байсан юм.
sa
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ сайд нарын нэрийг давхар мэдүүлээгүй нь хугацаа алдах, энэ хооронд цаг хожиж хор найруулах, эцсийн дүндээ үүрэг гүйцэтгэгч сайд томилох нөхцөл байдал руу түлхэж байна гэдгийг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Баярцогт нар хэлж байсан юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Асуудлыг савируулж оруулж ирж хугацаа алдаж, ордны хуйвалдааныг удаан хугацаанд хийж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийнхэн бүгдээрээ алга. Энэ юу болоод байна вэ. Ардчилсан намын гишүүд та нар хэнийгээ яаж унагаах вэ гэдэг хор найруулаад долоо хонож байна. 1996 онд ийм байдлаар та нар бие биенээ татаж Засгийн газраа дөрвөн удаа унагаасан. Шантааж явж байна, тендэр авах, банкнаас зээл авах хуйвалдаан хийдэг ш дээ, та нар. Монголын төрийн хордуулдагаа хэзээ болих вэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө өргөн мэдүүлээд асуудлаа шийдүүлж болох байсан. Одоо дахиад сайд нарын нэрийг мэдүүлнэ гээд хугацаа алдах нь. Улсын нэгдсэн төсвийг буцаах шаардлага байна, Э.Бат-Үүл чарлаад эхлээ биз дээ. Наанаа худлаа шударга юм ярьж, монгол төрийн гал голомтыг самарч байна. Бие даагчид, Шударга ёс эвслийнхнээр Монгол төрийн гал голомтыг самруулж дуусгаж байна” гэсэн юм.
Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараагаар Засгийн газрын бүрэлдэхүүний төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн.
ds
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ