
Батлан хамгаалах яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр Яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Самдангэлэгт дэд хурандаа цол олгожээ. Мөн БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт хариуцсан офицер, ахмад Н.Батжаргал, Цэргийн инженерийн сургуулийн холбооны суурин зангилгааны дарга, ахмад Ц.Гантөмөр, Сургалтын бодлого, зохицуулалтын албаны ахлах офицер, ахмад Н.Цогтгэрэл, Цэргийн командын сургуулийн Артиллер, зэвсгийн тэнхимийн зэвсгийн ахлах багш ахмад Э.Хадбаатар, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт сургалтын офицер, ахмад Б.Бэрхгалт, Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер ахмад Г.Цэрэндолгор, ОХУ-ын Санкт-Петербург хотын Материал, техникийн хангалтын академид суралцагч ахмад Б.Цогтсайхан нарт хошууч цолыг олгосон байна.
БХИС-ийн Харуул үйлчилгээний ротын захирагч, ахлах дэслэгч Х.Бат-Ундрах, Харуул үйлчилгээний ротын соёл хүмүүжил эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Э.Ганбат, Хэвлэх Үйлдвэрийн дарга, ахлах дэслэгч С.Наранчимэг нарт ахмад цол, БХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн, дэслэгч Т.Онцгойбаяр, БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш, дэслэгч Э.Батсүрэн, ОХУ-ын Агаарын цэргийн академийн сонсогч, дэслэгч Д.Батсайхан нарт ахлах дэслэгч цолыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар гардуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ