ТОП-20 индекс 0.32 хувиар өсчээ
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 36.155 ширхэг хувьцаа арилжигдаж, 13.804.171.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.өЭнэ өдөр “А” самбарт 13 компанийн 33.346 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 12.267.271.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 2.809 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.536.900.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. ТОП-20 индекс 15.703.30 нэгж буюу 0.32 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ