Башкираас зөгий оруулж иржээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар “Агро трейд импекс” ХХК ОХУ-ын Башкирийн БНУ-ын зөгийн эрдэм шинжилгээний төвөөс 800 бүл зөгий, 800 үүр хайрцаг, 500 эх зөгийг оруулж иржээ. Уг зөгийнүүдийг ҮХАА-н сайдын тушаалаар зөгийн аж ахуй эрхлагчдэд олгосон байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 200 бүл зөгий, 200 үүр хайрцагийг, Төв аймгийн Баянчандмань суманд 400 бүл зөгий, 400 үүр хайрцагийг, Улаанбаатар хотод 200 бүл зөгий, 200 үүр хайрцаг, 500 эх зөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгожээ.
а
Зөгий үржүүсэн сүүлийн 23 жилд нийт 23724 кг товарын бал хураан авсан бөгөөд хамгийн их бал авсан жил нь 1970 онд 77 бүл зөгийнөөс 1650 кг бал авч нэг бүлээс 21.4кг, 1977 онд 60 бүл зөгийнөөс 1350 буюу нэг бүлээс 22,5 кг бал хураан авч хамгийн дээд амжилтыг тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ