Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 15. Лхагва гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 22. Буд гариг. Өглөгт охин одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
f
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ