Сайд нарын томилгоог хэлэлцэнэ
Өнөөдөр Төрийн ордонд цөөнгүй үйл явдал өрнөх нь. Энэ өдөр УИХ дахь байнгын хороод хуралдах бөгөөд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болж, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар
ө
- Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
ө
- Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
ө
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай;
ө
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны мэдээлэл сонсох юм.
ө
Мөн Төсвийн байнгын хорооныхон хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
ө
6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ө
- Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ