Дэвид Камерон: Хэт даврагчид дайныг хүсч байна

img

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны “www.dailymail.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

y

-Та ирэх долоо хоногт Ерөнхий сайдын хувиар таван хоногийн амралт авахаар болсон гэсэн. Амралтаараа юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Би хоёр жилийн дараа анх удаагаа амралтаа авахаар болсон. Энэ өдрүүдэд гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсч байна.

t

-Энэ хугацаанд Ерөнхий сайд бус иргэн Дэвид Камерон болох нээ?

-Тиймээ. Төрийн албан хаагчийн хувиар амралтаа авч байгаа.

t

-Таныг амралтаа өнгөрүүлж байх үеэр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дахин Британийн иргэний аминд хүрвэл...?

-Амралтаа авсан хойгуур минь хэт даврагчид дахин иргэний минь аминд хүрвэл миний нэр хүнд газарт унаж, албан тушаал минь ганхахад хүрэх байх. Ард түмний минь дунд “Камерон амарч байх үеэр дахин нэг Британи иргэн амиа алдлаа. Тэр одоо юу хийгээд байна вэ” гэх яриа дууны хурдаар тарах нь ойлгомжтой. Үнэндээ эмчийн зөвлөгөөний дагуу амралтаар авахаар болсон.

t

-Ер нь Британи улсын Засгийн газар хэт даврагчидтай агаараас гадна ямар аргаар дайтаж байна?

-Өнгөрсөн тавдугаар сард хэт даврагчдын “ИСИС” бүлэглэл “Халифын вант улс” байгуулж буйгаа мэдэгдсэний дараа Британи улс Иракийн олон мянган гэмгүй иргэдийг хамгаалахын тулд аргагүйн эрхэнд тус улсад цэргийн ажиллагаа явуулах шийдвэрт хүрсэн. Британи улс бие дааж дээрх шийдвэрийг гаргаагүй. АНУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгч Барак Обама, Иракийн Засгийн газартай харилцан тохиролцоонд хүрч, цэргийн ажиллагаа явуулах хамтарсан гэрээг байгуулсан. Тэгэхдээ АНУ болон Британийн Батлан хамгаалах яам эрсдэлгүй ялалт Иракт авчрахын тулд эхний ээлжинд агаараас цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулсан. Үнэндээ хуурай замаар буюу газраар хэт даврагчидтай нүүр тулах хэтэрхий эрсдэлтэй. Хэрвээ газраас тэдэнтэй тулалдвал олон цэрэг амиа алдах болно.  Британи болон АНУ-ын хамтарсан хүч эхний ээлжинд агаараас цохилт өгч, тэдний гол хүчийг устгаж эхэлсэн. Хэрвээ Иракийн Засгийн газар зөвшөөрвөл дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна.

y

-Хэт даврагчид Британи болон АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагаанаас болж дэндүү хэрцгий аргаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Зөвхөн Британи, АНУ-ын иргэд болж төрснийхөө төлөө амиа алдлаа. Ерөнхийлөгч Обама “Хэт даврагчдын гарт байгаа иргэдийг аюулгүй суллах, аврах боломж үнэхээр хомс байна” гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн. Хамтарсан хүчин хэт даврагчидтай агаараас өөр аргаар тулалдах боломжгүй байна. Хэрвээ барьцааны иргэдийг аврахын тулд заавал хуурай замаар Иракт нэвтрэх шаардлагатай. Зөвхөн Британи улсын иргэн гэх шалтгаанаар амиа алдаж буй хүмүүсийн хойноос харамсч байна. Болдог бол гүйж очоод тэднийг суллаж, гэрт  нь эсэн мэнд авчрахыг хүсч байна. Иргэний минь аминд хүрсэн хэт даврагчдыг заавал шүүж, яллах болно.

t

-Хэт даврагчдын гарт амиа алдсан Британийн иргэдийн гэр бүлд Засгийн газраас ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байгаа юу?

-Сэтгэл санааны хувьд тэр хүмүүс шоконд орсон байгаа. Ард түмнээ ядарч зовсон үед нь туслах гэж төр бий болсон юм. Тиймээс биеийн бус сэтгэл санааны хохирол амссан ард түмнээ Британийн төр хэзээ ч мартах учиргүй.

y

-Барьцаалагдсан Британи иргэдийн ихэнх нь Сири улсад байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан. Барьцаалагдсан гэх мэдээний дараа тэднийг аврах ажиллагааг явуулж болоогүй юм уу?

-Хамгийн гол нь тэднийг ямар бүлэглэл барьцаалсан нь нууц хэвээр байсан. “Халифын вант улс” бүлэглэлээс гадна Ирак, Сирид 70 гаруй алан хядах бүлэглэл үйл ажиллагаа явуулж байна.

y

-“Иракт болж буй үйл явдал дайнаас ялгагдахгүй байна. Тус улсад өдөрт 500 хүн амиа алдаж байна. Тиймээс дэлхийн III дайн хэдийнэ эхэлсэн” гэж НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн. Та санал нэгдэх үү?

-“Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй үйл ажиллагаа дайн үүсгэх гол шалтгаан болсон гэдгийг нуухгүй. Хэт даврагчид дайныг хүсч байна.

y

-Британийн хатан хаан хэт даврагчдын талаар ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Хатан хааны үзэл бодол Британийн Засгийн газрын шийдвэрт голлох үүрэгтэй байдаг.

y

-Баруун Африкт дэгдсэн эбола вирус хэт даврагчдаас дутахааргүй хор хохирол учруулж байна?

-Үнэн, үнэн. Эбола Африкт үхэл тарьж байна. Хэт даврагчдын асуудлаас гадна эболагийн асуудал сэтгэлийг минь хямрааж байна. Эбола болон хэт даврагчдыг үндсээр нь тасдаж байж, дэлхий амар амгалан болох болно.

 y

-Энэ ондоо багтааж Иракт ялалтын салхи үлээх болов уу?

-Хичээж байна. Бидэнд хүчээс гадна итгэл хэрэгтэй.

y

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяндэлгэр:
ялна гэдэгт итгэж байна...
2014-10-15