Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр

img

Жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн гар угаах өдөр" болгон тунхаглажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан байна. ө Хүмүүсийн дунд элбэг тохиолдог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90% орчим нь бохир гараар дамжин халдварладаг байна. Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ