Herbalife бол дэлхийд түгсэн хүнс тэжээлийг үйлдвэрлэгч
Намайг Доктор Смолл гэдэг. Би тархины эрүүл мэнд болон эрүүл урт наслалтын мэргэжилтэн, профессор бөгөөд Herbalife-ын Хүнс Тэжээлийн Хүрээлэнгийн гишүүн, мөн Herbalife-ын Хүнс Тэжээлийн Зөвлөх Удирдлагын багийн гишүүнээр ажилладаг. Хүнс Тэжээлийн Зөвлөх Удирдлагын багийн гишүүнийхээ хүрээнд би Анагаах Ухааны Нобелийн шагналт Профессор Луи Игнарро зэрэг дэлхийн 18 орны 20 гаруй хүнс тэжээлийн мэргэжилтнүүдтэй хамт ажилладаг ба бид Herbalife-ын бүтээгдэхүүн боловсруулалтыг хүнсний технологийн шинжлэх ухаан болон стандартын өндөр шаардлага хангасан байлгахын тулд түлхүү анхаарч ажилладаг.
5
Энэ дашрамд хэлэхэд Herbalife нь дэлхий дахинд түгсэн хүнс тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Эдгээр бүтээгдэхүүнийг чанарын өндөр стандарт шаардлага тавьдаг Европ болон Америкийн зах зээлүүд төдийгүй дэлхий даяар 90 гаруй улсад хэрэглэж байгаа. Мөн Монгол улсад Мэргэжлийн Хяналтын Алба болон Эрүүл Мэндийн Яамны зохих зөвшөөрлийн дагуу оруулж ирж байгаа.
5
Тэр тусмаа хамгийн их зарагддаг Формула 1 уургийн коктейль болон бусад Монголд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг хүнсний технологийн хамгийн өндөр чанарын шаардлага тавьдаг Европын Холбооны улсуудад үйлдвэрлэдэг.
5
Herbalife-ын нэг давуу тал нь хүмүүст хэрэгцээтэй шим тэжээл өгөхөөс гадна, бие галбираа зохистой хэмжээнд хадгалах зорилгод нь тус болдог. Таргалах, турах, эрүүл чийрэг бие бялдартай болох эсвэл гоо сайхны тал дээр ч бай, Herbalife-ын бүтээгдэхүүнүүд хүмүүст өөрсдийнхөө зорилгод хүрэхэд тусалдаг бөгөөд энэхүү брэнд нь эрүүл, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэмждэг.
5
Би анх удаа Монгол улсад ирж байгаа бөгөөд манай бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг гишүүдтэй уулзах зорилготой айлчилж байна. Дэлхий даяар Herbalife-ын бүтээгдэхүүний хэрэглэгчдийн эрэлт их байгаа. Ниелсэн компаний 2013 онд хийсэн судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн 8 хувь буюу 19.2 сая хүн өөрсдийн хувийн хэрэгцээнд Herbalife-ын бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэсэн тоо баримт гарсан байна. Тиймээс Монголчуудыг ийм өндөр чанарын бүтээгдэхүүн хэрэглэж байгааг хараад би их баяртай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ