Гэрлийн хурдаар хөгжих Казахстан

img

Замын дунд торох саадыг үл огоорон, буурай хөгжлөө ардаа орхин, гэрлийн хурдаар урагшилж буй  орон бол Казахстан. Хөгжлийн 50 жилийн урт хугацааны бодлогоо тодорхойлж,  улсын тэргүүнээсээ эхлээд эгэл иргэн нь хүртэл төрийн бодлогоо лоозогнож цээжилж, зорилтдоо хүрэхээр   хичээн зүтгэцгээж байна. Тус улсад зорчиж явахдаа  Алматы хотоосоо эхлээд хөдөөгийн мужийн  замын дагуух самбарт үе үе тааралдах  хөгжлийн төлөөх уриа, лоозонг нь хараад “Манай улс ч бас урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулан  баталчихмаар юм.  Тэгээд  аль ч улс төрийн хүчин, эвсэл төрд сонгогдсон тэр зорилтыг алхам алхмаар  бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж байхаар заалт хийчихвэл нам, хүчнүүд  амин хувийн эрх ашгаас илүүтэй эх орны хөгжлийн төлөө зүтгэх юм шиг. Цаашлаад сонгуулийн сурталчилгааны мөрийн хөтөлбөртөө намууд  нь ч улсын  урт хугацааны бодлого, зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгаж өрсөлдөх.  Ингэснээр нэг талаас эдийн засагжсан нөгөө талаас ирээдүйд чиглэсэн алсын хараатай мөрийн хөтөлбөр болох биз.  Манайд урт хугацааны хөгжлийн бодлого байхгүйгээс улс төрийн хүчнүүд   нийгмийн сэтгэлзүйг өөртөө татах гэж “халамж”-ийн  шинжтэй зүйлийг л мөрийн хөтөлбөртөө тусгаж сурталчилдгаа  болих биз” гэсэн шүү  улстөржсөн ч юм шиг, улсын төлөө ч юм шиг бодлыг зам зуураа хөврүүлэн явлаа.

7

Мэдээж, энэ улсын хөгжлийг хурдасгаж байгаа эдийн засгийн  гол хөшүүрэг нь уул уурхайн салбар. Тэр дундаа ураны уурхай. Казахстанд ураны  14 уурхай  үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус улс  дэлхийн ураны 38 хувийг олборлодог. Улсын иргэд нь хөгжлөө дагаад мал аж ахуй гэхээсээ илүүтэй уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой. Арга ч үгүй биз, амьжиргаанд хүртээмжтэй, авдаг цалин нь бусад салбараас   хоёр дахин нугалсан, өндөр байдаг гэсэн. Жишээлбэл,  Казахстан, Францын хамтарсан “Катко” уурхай Сузак  мужид байдаг. Энэ мужийн иргэдийн 50 хувь нь уурхайд ажилладаг гэнэ. Сузак  мужийн захирагч “Манай залуус мал аж ахуй гэхээсээ уул уурхай руу хошуурч байна. Тэнд ажиллах нөхцлөөс эхлээд амьдралд  нь их дэмтэй. Ажиллаж өндөр цалин авахын зэрэгцээ сургалтад тасралтгүй хамрагдан, оюунаа хөгжүүлж байна.  Орон нутгийн хувьд Катко-гаас татаас авахын зэрэгцээ хүний хөгжил, нийгмийн салбарт хамтарч ажилладаг. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга барьж өгсөн. Мал эмнэлгийн шинэ барилга бариулж байгаа.  Катко-той хамтраад олон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч манай муж Казахстаны бусад дүүргээсээ хөгжлөөрөө тэргүүллээ” хэмээж байсан. Хөгжил хаана байна, хүмүүс тэр зүгт л тэмүүлэхээс яах билээ.

7

“Катко” бол ураны  үйл ажиллагаагаараа  дэлхийд тэргүүлэгч Францын “Арева” группын охин компани.  “Арева” групп манай улсад үйл ажиллагаа явуулаад 17 жил болж байгаа.  Хэрвээ энэ компанийн үйл ажиллагаа нь эрчимжээд эхэлбэл тухайн сум орон нутаг төдийгүй манай улс ч эрчимтэй хөгжих нь ээ хэмээн манай багийнхан ярьж  явлаа.

6

Казахстан улсын хөгжлийн зорилтод ирээдүйд хоёр цөмийн станц барих бодлого туссан. Тус улсын шинэ нийслэл  Астана.  Астанад шөнийн цагаар буугаад мордов.  Зам, барилга гээд дэд бүтэц ч янзтай хөгжиж, одоо ч хөгжүүлж, бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Астана шөнийн цагаар ч өдөр шиг гэрэлтэй байна лээ. Зам дагуух  гэрэл чимэг нь  тасрахгүй урсах цацрагийг санагдуулна.  Барилга байгууламжийн хэлбэр загвар нь хуучин ОХУ-ын харъяаны бус тусгаар тогтносон  шинэ Казахстаны  төрхийг илтгэнэ.

7

Казахстан улсын төрийн, хувийн ямар ч байгууллагаар орсон хананд нь Ерөнхийлөгч Н.Назарбаевын зураг өлгөөстэй.  Ерөнхийлөгчийн  засаглалтай орон болохоор ингэх нь бичигдсэн хууль биз гэж бодогдсон. Тэр байтугай ерөөлийн  хундага өргөхөд хүртэл Төрийн тэргүүн нь   шигтгээ болж, “Назарбаевын төлөө” хэмээдэг бичигдээгүй хуультай юм билээ.  Ер нь Назарбаев  хэмээх эрхмийг   иргэд нь  Төрийн тэргүүн гэж хүлээж авахаас илүүтэй хөгжил цэцэглэл, сайн сайхан  амьдралын бэлгэдэл болгосон бололтой. Төрийн тэргүүн иргэддээ хүндлэгдэхээс сайхан зүйл гэж хаана байх билээ.  Зарим хүмүүс “Нэг хүний засаглалтай улс шүү дээ, Назарбаевынхаа төлөө гэж албан хүчээр хамаагүй хэлэхээс өөр яах юм” гэж хэлэх л байна. Гэхдээ энэ нэрийг дуудахдаа иргэдийнх нь харцанд “хүндрэл бишрэл” тодорч байсан гэдгийг онцолъё.

7

Казахстаныг алимны эх орон гэдэгтэй хэн  ч маргашгүй.  Тосгоны айлуудаар явахад л  хашаанд  нь  алим багсайн ургасан байхтай таарна. Казахстанчууд хэзээний зочломтгой, найрсаг ард түмэн. Өнөө ч энэ зангаа гээгээгүй.  Хол ойроос  ирэх зочин гийчнийг гэрийн эзэн, эзэгтэй хоёр хөл хөөр болон угтана. Манай багийн 20-иод хүмүүс малчны амьдралыг сонирхон  тосгоны айлд гэнэтийн зочин болж орлоо. Том машин дүүрэн  урилгагүй  зочдыг  гэрийн  эзэн дээшээ суухыг урин  хөөр болон угтаж,  эзэгтэй нь  казах заншлаар ширээгээ засан,  нааш цааш шалавлах.  Түүнд тусалж, аяга, тавгыг нь ч болов зөөлцөхөөр очиход  “ничего, ненадо”  хэмээн найрсгаар хэлээд,  ширээнд суухыг урина. Тэдний хашаанд саглагар том модноос алим багсайн ургасан байх нь арааны шүлсийг өөрийн эрхгүй асгаруулна.

6

Сүрлэг уулсын дунд орших Алматы хот Казахстаны эрт, эдүгээг санагдуулна. Казахстанчууд уулсаараа бахархаж, амралтын өдрүүдээрээ зугаалдаг гэсэн. Улаанбаатарчууд бид  амралт чөлөөт цагаараа Цэцээ гүний оргилд  авирдагтай адил. Онцлог нь тэдний авиралт байнгынх болохоор аль нэг байгууллага нь аялалд гарахдаа сурталчилгаагаар чимэг хийгээд байдаггүй бололтой. Казахстанчууд өвөлдөө цанын спортоор их хичээллэдэг. Тиймээс ч Алматын  төв хэсгээр цанын зам тавигджээ.

7

Хуучин нийслэл Алматын нэр нь ч үүнээс үүдэлтэй. Анхны алим эндээс эхлэлтэй гэдэг. Тиймдээ ч алимны эцэг нэртэй Алматы хот. Хэдийгээр Казахстаны нийслэл эдүгээ Астанад  сүндэрлэсэн ч хуучин нийслэлийн байр суурь алдагдаагүй, эдийн засгийн гол бүс, төв байсан хэвээр байж,  эрчимжсэн хөгжлийн нь цонх болсоор байна.

5

Казахстанчууд урт хугацааны бодлогоо боловсруулахдаа хүний хөгжлөө ч орхигдуулаагүй юм билээ. Учир нь тэд манай монголчуудын адил олуулаа болохоор зорьж байгаа нь илт. Казахтсан одоо залуусын улс  болжээ. Хүн амынх нь дийлэнх нь залуус гэнэ. Ирээдүй үе нь ч хүч түрэн өсөн торниж байна. Тосгоны 63 настай захирагч  долоон хүүхэд, 23 ач зээтэй  гэдгийг сонсоод өнөр өтгөн гэр бүл юм гэсэн бодол тээж байлаа. Гэтэл бидэнд үйлчилсэн 25 настай автобусны жолооч “Зургаан хүүхэдтэй,  тэднийхээ төлөө  зүтгэж байна. Нас залуу болохоор  гэргий бид хоёр дахиад ч хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа” гэж байсан.  Ер нь казахстан өрхөд зургаан хүүхэдтэй байна гэдэг дундаж  тоо бололтой.

6

Казахстан орон, казахстан хүмүүс үсрэнгүй хөгжлийн төлөө, олуулаа болохын төлөө   зорьж байна, “Назарбаевын төлөө”.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ууганчимэг:
маш сайхан
2017-11-06
Казак:
Баярлаж байна, Казакчууд ухаалаг, тэвчээртэй хүмүүс!
2017-03-16
* uls turchid:
pi*aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa xugjixiinsuun mongol..................
2014-10-17
zochin :
uls guren ingej l hugjdug yum bna getel manai 76 shunaliin tulam bolohoor ard tumnee hoshgoruulj uursduu l gudrahaa l bodoj bdg hoino yajch hugjih ve dee.
2014-10-17
sergersdtywery:
elbegdorjiin muruudul ni shuu dee, enhbayar bas l baahan zuudelj baisan.
2014-10-16
mongol irgen:
areva giin zahialgaar yum bicheed bgaa yumuu haa* yum ene setguulch uls bur uur uuriin hugjliin bodlogog strategi bdg manaih bol uran bish hariutslaga muutai oron uran olborloh ayultai gj bi boddog
2014-10-16
**:
manaikhan yagaad hugjihgui bna gej uu songuuli ni 4, 4-n jilee ulsaa alaad bgaa ym shuu dee.... songogdohiin tuld ueriin aman deer *an aild hurtel zuvshuurul ugch bna shuu dee ene zuv ym uu buruu ym buruu l baisan tsagt uls hugjinu
2014-10-16
zochin:
энэ хөгжиж байгаа улсуудад үнэхээр атаархаж байна, ямар сайхан юм бээ, ухаантай байна, махайх уг нь дутахгүй дээ, хурдан хөгжих юмсан дааа, сонгуулиар хүнээ зөв сонгоцгооёоо, ард түмэээн
2014-10-16
уур маань хүрч байна.:
ардчилал ярьсан ан хулгайч нар төрд гарч мангуу царайлсан ман авилга авахаас цаашгүй байсаар улс маань хөгжсөнгүй.
2014-10-16
яяяя:
сайн нь сайн, муу нь бол маш өөдгүй муу. хар амиа л боддог, бусдыг хорлож байгаагаа юман чинээ боддоггүй, тэрийгээ зүгээр л энгийн ажил хийж байгаа юм шиг гүйцэтгэдэг
2014-10-16
mongol:
ter kinond togolson jujigchid ichich uhmeer yum bilee iim kinond togolsoosoo
2014-10-16
kazah zaluu:
mongoloos hamaagui tasartsan sh d.udirdagch ni chadaltai.nazarbaeviig mongold tureeseer avch ireesei.bugdiin tseverlene dee avligachidiig.
2014-10-16
hmmm:
mongold amia bodson muu humuus zunduu bga bolohoor hugjihgui bgaan.
2014-10-16
zolo:
mongol humuus setgegdlee bichihdee neree ch bichij chdadgui hulchgar .bertegchin .muu sanaatai. bas yaduu .humuuseer duursen oron bolson bna . 13 r zuunii tuuhee yariad uldetsgee .
2014-10-16
kazak :
manai kazakstan dampuursan uls. mongol saihan bayan olgii saihan.
2014-10-15
kazak :
manai kazakstan dampuursan uls. mongol saihan bayan olgii saihan.
2014-10-15
jjjjjjjjjjjjjjj:
uran bish bhaa nefteereel bayajaad bgaa ene setguulch yahavdee redaktstaigaa niilj arevagaas heden tsaas avaa bizdee teged ch heden jiliin daraa uneheer uranii uildvert zaluusiin 50 huvi ajillaj bga bol udahgui kazak hun gej mongoloos uur gazar uldehgui bizdee huurhii
2014-10-15
uran uran:
uraniig maani l salgaj avah gesen tarhi ugaaltbaina mgl uranaa dor hayj 20 jiliin daraagaas olborloj ehleh heregtei
2014-10-15
50 jileer hugjliin bodlogoo todorhoildog:
kazakstan 50 jileer hugjliin bodlogoo todorhoilj alsiin haraatai yavj baina. mongol 4 jiliin hugatsaand soligddog uls turiin togtvorgui baidal ni hugjil bish suirel daguulsaar.
2014-10-15
ачуу:
хулгайчгүй дэг журамтай цаашдын чиг баримжаатай улс орныхоо эзэн болсон шудрага ард түмэнтэй улс хөгжих амархан юм шиг байна.ард түмнээ гэх сэтгэлгүй төрийн хулгайчуудыг төрд олноор нь сонгхоор эх орон хичнээн баян байсанч ард түмэн өөдлөхгүй харин үйлчлэх ёстой эрхийг нь өгөөд дээш гарагсан итгэлт хүмүүс маань буруу гараар итгэлт баян болцгоочих болтой.за яам тамгын газар гэдэг нь авилгалын жинхэнэ өт тэнд л язагнаж байна.зүгээр нэг хүсэлт гаргаж хэн нэгнээр гарын үсэг зуруулахгээд хөөцөлдөөд эхлэнэ,тэр бол зовлонгийнхоо эхлэлрүү орлоо гэсэн үг.цугтаагаад олдохгүй.тэгэж байтал зуучилагч олдоно.тэр нь шууд л ярина.түүгээрээ дамжуулж мөнгө авч гарын үсгээ зурах жишээтэй.арай л дэндэж байна шүү?!яг үнэн замаар яваа магнайг ямар нэгэн байдлаар зайлуулах аян зохиогдож байна.шудрага байдлыг үгүй хийж өөрсдийнхөө тааллаар байхыг төрийн хулгайч дотоодын дайснууд санаархаж байна хүмүүсээ.шудрага үнэн хүчтэй байвал ард түмэн бид жаргалтай!!!
2014-10-15
teneg:
arewagiin l zahialgat niitlel bn
2014-10-15
zochin:
manaihan aimaar ataarhuu zawaan yumaa yaj harsan manai ub.s hamaagui deer bgaa biz dee yadaj utaagui surguuli tsetserleg ni hangalttai uls sh dee
2014-10-15
өөөөө:
манай шуа чингих хаан казах гэдгийг зөвшөөрчээ- http://www.gashuun.mn/876
2014-10-15
зочин:
you tube сайтад аравт кино орос хэлээр тавигдсан байсан. гэтэл доор нь орос хэлээр бичсэн коментүүдэд чингэс бол казак хүн байсан гэсэн комент зөндөө..
2014-10-15
монгол:
эртээр казакийн хит болсон киног үзлээ. энэ кинонд монголоос 7 жүжигчин урьж тоглуулсан байсан. ёстой үнэн тэнэг фантааз кино. казакийн 100-хан цэрэг галдан бошигтын 20 000 цэргийг бут цохиж байгааг үзүүлж байна лээ. элэг хөшихөө шахсан шүү...хэзээ тийм явдал болж байсийн..
2014-10-15
бэлтрэг:
энэ казакууд манай чингэс хааныг маань улаан цайм дээрэмдчих бололтой юм билээ. чингэс бол казак хүн байсан, түүний алдарт арми нь дандаа казак эрс байсан, одооны энэ монголчууд нь бол зүгээр л хонь малыг нь хариудаг зарц боол нь байсан гээд л дайрчдаг юм билээ. орос хаан, узбек, тажикийн султануудад дээрэлхүүлж явсанаа мартчаад л юм л бол манай зүүнгарчуудыг доош нь хийсэн кино зохиол хийдэг болсон байн лээ.
2014-10-15
almata:
ureed uz dee mongolchuudaa
2014-10-15
иргэн:
уранаа олборлоёо
2014-10-15
unenbat:
unen unen hugjil ni yanztai.
2014-10-15
сэтгэл:
юу ч хийж чаддагуй хамаг юмаа гаднаас авдаг vхэр монголчууд ичиж амьдарцгаа
2014-10-15
@enen:
vnen youtube deer astana geed orood vz . almaaataagaas niislelee shiljvvlen shine suurin baiguulsan gehed gaihaltai hurdan bosgoj bn . yun ulaanbaatart bosson 3 4 n tsamhag ve ? bvhel bvten hot zam injeneriin baiguulamj nogoon tugul zam hargui geed ....
2014-10-15
medne:
unendee bol naadah chin zovhon ongon tal n. neg hunii daranguilala togtson avilgal deed tsegtee tulsan iim l uls. uurhainuud n china kazahiin hamtarsan hedhen oligarhiin gart n orchihson, buh bolohgui muu muuhai zuilee hudal huurmag medeelleer aadag uls
2014-10-15
norov:
oros ah nariin achaar kazahuud joohon ondiison sh dee. odoo sh gesen heden saya oros humuus vaidag n ih tus volj vaigaa. mongold neg saya oros vaisan vol vaidal hamaagui deer vaih vaisan.
2014-10-15
kkkk:
mongolchuud gazariin baylagaa shutej amidarval kazakhstan shig boloh l baih. gehdee gazariin baylag ni duusahaar hen ch tooj harahgui elsen tsul l bolno do. buruu zamaar hugjmur bolj baigaa ulsiig shagshin magtaad yahav de. harin kazakhstan shig zamaar hugjihgui, medlegt tulguuralsan, uhaalag hugjliin zamaar hugjih yostoi shu de.
2014-10-15
zuvhun mongoldoo:
setguulch huurulduu avtaagui.ene bol yaltchgui kazahstanii unen turh mun.1990- d onii ehend hehed tsaanaa l tsemtsger humuus ni ih tolgoi gedreg alhaj yavdag bsan.huduu tosgoniihon gudamj zam ni ch zasmal zamtai gadaa gudamjind us avch boloh usnii kranttai ih ert ch hudulmurch humuus sanagdaj bsan.hot huduug holoboson hurdnii avto teever vokzal hurtel tsegtsei tom tom ulaan avtobusnuud daraallaad ochih hot tosgoniihoo nertei sambariin door tsegtstei bj bsan ternees hoish 10 heden jil bolloo eoronhiilegchiin zasglaltai nazabaev garch irj bsan ue.olon jiliin daraa ene udridagchiin hiisen ajiliin ur dun hugjiliin hurdaar ediin zasgiin hyamralgui bie daasan tsomhon uls bolgoj chadjee.manai mgl d purgon mikro busnuud odoo ch hot huduud yavsaar buhimdal itgel aldaltaar duursen ard tumentei ,ediin zasgiin tomhon shuurgand amarhan urtdug heden ch nam heden eoronhiilegch soligdov tomhon uul uurhain ord neegdlee odoo l hugjih ni ard tumnii nuruu teniihnedee geheer zamaas erh medlee ashiglan hedhen hunii hurteel bolood alga bolchdog myanguujingiin ulger ni duusashgui turiin togtoltsootoi uls oron garal uusel gej aarhaad blgui ene ulsiin jishigees ji*e avaad hugjihed buruudahgui l bh
2014-10-15
зочин:
байшингуудыг нь хараад хөгжсөн гэхгүй шүү, авторитар дэглэм хэзээ нэгэн цагт нурж унана, тэр үед казахстан хүссэн хүсээгүй бидний 1990 оны үеийн хямралын даван туулах нь гарцаагүй байдаг юм, энэ бол нийгмийн хууль, өөрсдийгөө битгий хуур
2014-10-15
evtei bol huchtei :
humuus heterhii ataarhuu yum aa, burhan huniig yalgadaggui yum, hen shudarga amidarch unenii tuluu yavj bn tuuniig l ene horvood tetgedeg yum, ternees bish ene tiim udam sudartai geed yalgadaggui, bid uursduu hicheeh l heregtei, bye byedee os honzon sanasan muu muuhai bodloosoo tatgalzaj eviin hucheer uragshlah heregtei, chingis khaan maani tegj baij l amjiltand hursen
2014-10-15
баян улс:
монгол улсын сайд дарга нарын гэдэс нь томроод улс нь жижигрээд байна .улсаа томруулж гэдсээ татаж бүсээ чангалаач дарга нараа . их идвюэл улс орон яадуурч байна. түрүүчээс нь гэдэсээ хаглуулаад өлсгөлөн зарлаад байна . ха ха ха
2014-10-15
...... бичсэнд :
харц заяатны заалт хаан заяатантай солигдчихоод байнаа хамаа....
2014-10-15
qwer:
hahaha...heel hahuulindaa jivchihsen jiriin ard tumen n shalnii alchuur bolchihson gazardaa
2014-10-15
44444:
үнэн бол уу, сэтгүүлчийн сэтгэлийн хөөрөл бол уу
2014-10-15
....:
hachin yumnuudyg tooj bichih hereg bgaa yum uu...garal uusel muutai yumnuudyg..
2014-10-15
1111:
mash ikh hudulmurchin ard tumen. bi ohu surch bhad 1 kazakstan 1ohu ohintoi tsug 4 jil hamt bsan. unendee mash shudarga zorilgotoi mash tseverkhen bdag. aab eej ni 3 udaa irj bsan jiriin biznesiin hun bsan shuud l helehed manaikhan hudalaa yrih zalhuu taliig arilah heregtey shuuu
2014-10-15