С.Баярцогт МоАХ-д элссэн үү
Саяхан “Алтан гадас” фракциас гарсан гэгдэж байсан С.Баярцогт богино хугацаанд дараагийн буудлаа олсон бололтой. “Хятадын Монгол” хаягаар гадаадын банкинд нэг сая ам.доллар байршуулж татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугтаасан түүнийг МоАХ фракцид элсэж, “Х.Баттулгын хүн” болсон гэх яриа газар аваад байна. Учир нь Х.Баттулгын гэх тодорхойлолт байнга дагалддаг “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт С.Баярцогт оролцож ёс зүйн талаар ярьж олны нүдийг орой дээр нь гаргав. Х.Баттулгад хүчин зүтгэх болсныхоо шанд нь “100 чухал сэдэв”-ийн зочин болж “тоглосон” түүнийг ёс зүй ярьж буйг таашаах хүн олон биш бололтой. Учир нь “Хятадын Монгол” хэмээн эх орноосоо урвасан, “Алтангадас”-аас урваж МоАХ фракцид элссэн хөрвөх зуршилтай тэрбээр ёсзүй ярих нь зохимжгүй харагдсан гэх. Ямартай ч мань эрхэм нэг хэсэгтээ л урвагч шарвагчаараа дуудуулах бололтой.
б
М.Бат-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ