Хар тамхийг 16-25 насныхан их хэрэглэдэг
Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 16-25 насны залуус зонхилох хувийг эзлэх болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорнод аймгуудад ихээр гардаг аж. Ихэнхи залуус найз нөхдөө дуурайх, зурагт болон цахим сайтуудаас авсан мэдээллээ турших зорилгоор мансууруулах бодисыг хэрэглэдэг байна. Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд залуучуудад мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис, түүний хор уршигийн талаар ойлголт өгөх, хаана хэнтэй нөхөрлөж, юу хийж байгаад анхаарал тавих, түүнчлэн өсвөр үеийн залуучууд болон иргэд өөрсдөө түүний хор аюулыг ухамсарлан ойлгох, гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байхыг нийслэлийн Прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ