Г.Шийлэгдамба Шадар сайдад нэр дэвших үү
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх саналыг өргөн мэдүүлсэн билээ. Тэрбээр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарын нэрийг өргөн мэдүүлсэн юм.
5
Засгийн газраас долоон сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дөрвөн сайдыг өргөн мэдүүлж байгаа ба үлдсэн нэг сайдын нэрийг МАХН-МҮАН Шударга ёс эвсэл дотооддоо хуралдаад өнөөдөр шийдвэрлэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн нэр яригдаж байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэхээр дотооддоо тохиролцоонд хүрсэн гэх. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өөрчилнө гэсэн яриа байсан ч энэ удаад хөдөлгөхгүй байхаар шийдсэн бололтой.
6
Шударга ёс эвслийн бүлэг Шинэчлэлийн Засгийн газарт дөрвөн сайдын квоттой хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг. Гэрээний дагуу дөрвөн сайд хамтарсан Засгийн газрын шинэ бүтцэд багтан ажиллах бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Удвалын суудал хөдөлгөөнгүй, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг ерөнхийд нь тогтсон гэж үзсэн гэнэ. Харин үлдсэн хоёр сайдын хувьд тус эвлээс хэн, хэн ямар яамны сайдаар томилогдох нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Шадар сайдын албан тушаалд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын нэр яригдаж байгаа ба үлдсэн нэг сайдын суудлыг Боловсролын яам руу чиглүүлсэн гэх мэдээлэл ч байна.
7
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өнөөдөртөө багтаан хэнийг, аль яамны сайдад нэр дэвшүүлэхээ ил болгох юм.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ