20 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид “Оргил рашаан сувилал”-ын санхүүгийн тайланд  шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр тус газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн юм.

э

Шалгалтаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаас гадуур урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардал олгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээгүй, гэрээгүйгээр худалдан авалт хийсэн, ажил гүйцэтгүүлсэн, ажлын тайлан байхгүй байхад зардлыг санхүүжүүлсэн зөрчил илэрчээ. Тиймээс МХЕГ-аас ТУЗ-ийн гишүүдэд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардлууд болох нийт 20.522.5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр боллоо.

ө

“Оргил рашаан сувилал” 2013 онд 812.8 сая төгрөг, 2014 оны эхний хагас жилд 498.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад буй аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хулгайч нар, энэ мэргэжлийн хяналтынхан нэг гайгүй ажиллаж дээ , бүх газарт ингэж ажиллаж чаддагиймуу
2014-10-16