ТЕГ-ын Т.Батмагнай нарын хүмүүсийг АТГ-д өглөө

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгой ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа. Тэрбээр уг Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа ба уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайд нарын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай Ажлын хэсгийн гишүүд байлцав. Энэхүү ажлын хэсэгт Сангийн яам, Уул уурхайн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Үндэсний Аудитын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгчид багтаж байгаа юм.

sa

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас томилсон ажлын хэсгээс “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгийн талаарх танилцуулга болон Оюутолгой ХХК-тай холбогдуулан гаргасан татварын хяналт, шалгалтын байцаагч нарын акт, хувь нийлүүлэгчдийн зээл, балансын тайлангийн явцын талаар асууж тодруулсан бөгөөд Сангийн яамны газрын дарга Б.Батцэцэг, Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нар болон татварын улсын байцаагчид асуултад хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл авах хүсэлт гаргасан ч одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн гишүүдэд дуулгаад энэ асуудлаар долоо хоногийн дараа дахин уулзаж ярилцахаар тогтлоо.

s

Уулзалтын дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

a

-Өнөөдрийн уулзалтын үр дүн юу байв?

-Өнөөдөр Татварын ерөнхий газрын Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай ажлын хэсэгт ажилласан  24 байцаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийхээр ирсэн. Гэвч Д.Ганхуяг сайдын Засгийн  газрын хүрээнд ирсэн бичгээр ирэх долоо хоног хүртэл хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийн дагуу тоо баримт хөндөхгүйгүйгээр процессын хүрээнд асуулт асууж, хариулт авлаа. Энэ асуулгаас үүдэн би хэд хэдэн мэдээллийг  өгмөөр байна. Нэгдүгээрт, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг нарын гурван хүнийг АТГ-д өгөхөөр боллоо. Өгсөн шалтгаан нь улсын байцаагчдын 2014 оны хоёрдугаар сарын 15 нд өгсөн 130 сая долларын актыг зургаадугаар  сарын 13 хүртэл 4 сар дарна гэдэг нь өөрөө АТГ-д өгөх үндэслэл. Хоёрдугаарт, улсын байцаагчдыг тавьсан актынхаа төлөө гомдол гаргаж, тайлбар тавих боломж өгөөгүй гэдэг асуудал багтана. Дээрх албан тушаалтнуудыг Оюутолгой ХК-д хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн 130 сая ам.долларын торгуулийг 30 сая ам.доллар болгож бууруулсан. Улмаар энэхүү мөнгийг нуун дарагдуулж, Оюутолгой ХК-иас хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Монгол Улс хуулиараа уул уурхайгаас татвар авах ёстой. Би сая уулзалтад ирсэн хүмүүсээс  Оюутолгой олон улсын гэрээ мөн үү гэж асуусан. Биш гэлээ. Ингэснээр 70 жил Оюутолгойгоос хэзээ ч татвар авахгүй байдлыг бий болгочихлоо. Үр дагавар нь дэндүү аюултай. Энэ аюултай зүйлийг хийснийх нь төлөө холбогдох газруудад нь хандана.

s

-Одоо яригдаж байгаа 130 сая ам.доллар 2-3 жилд хураагдсан төлөөгүй татвар гэж ойлгож байна. Энэнээс өөр нуун дарагдуулсан татвар байгаа болов уу?

-Энэнээс өөр мэдээллийг удахгүй өгнө. Салбарын сайд Д.Ганхуяг нууцын зэрэглэлтэй байгаа мэдээллийг  Оюутолгойгоос асууна гэж арай хэлээгүй. Гэхдээ Оюутолгойд мэдэгдэж байж энэ талаар шийд өгье, тодорхой хэмжээгээр хойшлуулж өгөөч ээ гэж албан бичиг ирүүлсэн учраас түр хойшлууллаа. Энэ бол миний үүрэг.

a

-Арбитрын шүүхээс ямар хариу хүлээж байна вэ?

-Оюутолгой Арбитрын шүүхэд өнөөдөр л  хандахгүй бол дахин хандахгүй. Би нэг сонин юм хэлье. Оюутолгой энэ татварынхаа талаарх мэдээллээ сайтдаа ил тод мэдээлж байгаа. Монголын талд энэ талаар мэдээлэл хийхийн тулд Рио тинто-гоос  зкөвшөөрөл авч байга. Ийм л гунигтай дүр зураг харагдаж байна. Би өөрөө хэдий яарсан ч гэлээ монголын талаа хүндэтгэж хүлээж авсан.

a

-Оюутолгойгоос монголчууд ашиг хүртэх боломж байна уу?

-Оюутолгойгоос хүртэх гол ашиг бол татвар, ногдол ашиг авах хоёр л байгаа. Татвараа бид авахгүй нь тодорхой боллоо. Ногдол ашиг хэзээ ч авахгүй гэдэг нь бас тодорхой. Энэ бодит үнэнийг ард иргэддээ хэлэх ёстой. Монголчууд ямар ашиг авч  байна гэхээр Оюутолгойн зардал гэдэг нэртэй улс төрчид бүлэглэлүүдийн бараа  бүтээгдэхүүнээ шахаж байгаа нь орох байх. Бензин тээвэрлэлт, янз бүрийн хоол хүнс шахсан бизнес л цэцэглэж байгаа. Яг монголын ард түмэнд хэрэгтэй сургууль, цэцэрлэг ажлын байр бий болгосон асуудал харагдахгүй байгаа. Энэ байдлыг дараа дараагийн мэдэгдлүүддээ ямар ямар компаниуд байгаа вэ гэдгийг нийтэд зарлана. Тэдгээр компаниудын ард хэн байгаа вэ гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ.

a

-Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?  

-Хөрөнгө оруулалтыг нэмлээ гээд бидний авах ашиг улам бүр тодорхойгүй болж, авахгүй гэдэг нь улам бүр тодорхой болно. Бага хөрөнгө оруулалтаар их ажил хийх юм бол бид ашиг авна. Ашиг нь өөрчлөгдөхгүй мөртлөө зардлаа нэмээд байх юм бол бид хасах руугаа орно. Энэ талаар би тоо баримттай мэдээлэл та нарт өгнө.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баагий:
популист хиншүү ганбаа....хятадын хөрөнгө оруулалттай компаниуд адилханл асуудалтай байдагшүүдээ...тэр талаар яагаад дуугардаггүй юм бээ...хятадын гар хөл..фейншүйг монголд ямар учраас дэлгэрүүлэх гээд байдын бол... их сэжигтэй!!!!!
2015-01-24
boldooo:
tagnuul tatvar 2oo ylgahgui setguulchid olon bolj dee.
2015-01-23
mandah:
ene delhiin haana ch huuli durem uilchilne oyu tolgoi tavan tolgoi arail bn daa bayartsogt bayar nar haana bnaa
2015-01-23
болдбаатар:
баярцогт оо. чи шударга монгол эр хүн л юм бол одоо нэг ард түмэндээ дугараач.
2014-10-16
golyyt:
ganbaataraas busad n 1-rt medehgui, oilgohgui. 2-rt. olonhi n ot-oos avliga avsan gee biz dee.
2014-10-16
иргэн:
ганбаатарыг дэмжиж байна, магнай, тэмүүжин нартай хамтарч ажиллах хэрэгтэй
2014-10-16
irgen:
энэ ч бараг л үнэн болов уу даа.
2014-10-16
irgen:
yu soliorood bgaan beeyahaaraa bidnii baylgiiig avch ashgilchaad noogdol ashig tatvar toldgui ym beee bagahan soliorooroi ain.bayrtsogt guai odoo ard tumnii omno garch ireed bolj bgaa process tailbarlah estoi.
2014-10-16
amar:
bayartsogt odoo ichich uheh uldlee
2014-10-16
монголчууд:
баярцогтын цээжээрээ хамгаалаад ямар ч эрсдэлгүй,яамар ч алдагдалгүй,хаана ч байхгүй маш гайхалтай гэрээ гээд байсан нь яасан бэ. зөвхөн одоогийн байдалаар монголчууд 2,5 тэрбумын өрөнд орчихсон хойшдоо ноогдол ашиг хүртэнэ гэж байхгүй болчихоод байна шүү дээ. тэгээд ч татварын 130 сая доллараа авч чадахгүй бууж өгөөд 30 саяыг авахаар болсон гэдэг нь ийм муу хар эх орноо боддогүй батмагнай нарын төрийн албан хаагчид авилгал аваад эх орноо зарж идээд сууж байдагтай холбоотой. рио-тинто татвараа төлөөд монголын хуулийн дагуу ажиллаж чадахгүй бол хөөж гаргаад оюу-толгойгоо дуудлага худалдаанд оруулаад зарчихвал таарна.
2014-10-16
zochin:
mash zov bn etsesee hurtel temtseerei amjilt husie
2014-10-16
дэмжигч:
маш зөв зүйл хийж байгаа шүү гол нь эцсийг нь хүртэл урвалгүй шантралгүй тэмцээрэй олон хүн чамд итгэж бас чамайг дэмжиж байгаа шүү
2014-10-16
good:
emne batmagnai gej uygaach medehgui gar odoo yana da
2014-10-15
mglhuu:
mash zov. mongoliin ard tumen toriin toloo tangarag orgoson hun yag ganbaatar shig ajiilah yostoi. ard tumen ulsad ashiggui gadaad horong oruulaltaar yahiim be. mongolchuud orond barigdaj yaduu amidrah n hend heregtei ve. tsoohon hun unetei mahin unaj hariinhnii gar hol bolj orlogo bagatai irgedee deerlhwj shulj bayjij amidarch baigaa n unen shuu dee.
2014-10-15
irgen:
ingej zorigtoi dugarah hun oor algadaa. yagaad gevel idej uugaad tsutsalsan uchraas golog tsarailtsgaaj baigaa yum. tanid amjilt husie. jiriin irgen.
2014-10-15
irgen:
uls oron ard tunendee hairtai humuus l ganbaagaa demjih baih daa.
2014-10-15
омбол:
энэ одоо өртөг нь ямар их новш вэ? жинхэнэ самарч байна даа
2014-10-15
dandar :
ganbaatar ta tangarag urgusun turiin tu*e gedegee ard tumendee haruullaa tand bayariia tumnii tuluu dugarch cnadah zaluusaar uuriiguu hureelluul olonooroo temst.amijilt hysei.
2014-10-15
hhhhhhhhh:
ene nuhur hor boloh l yum hiij baigaadaa
2014-10-15
зочин:
нөгөө хамгаалаад байсан баярцогт гишүүн яагаад дуугай болчихвой дахин ганбаатар гишүүн халз мэтгэлзэж ард түмэнд үнэнийг дэлгэх цаг болсон
2014-10-15
eronhiilogch:
ganbaataraa chinii ene hondson asuudal uls oron ard tumnii erh ashgiig hondson mash chuhal sedew yum chi odoonoos uuriiguu hamgaalaltand aw tsaaduul chine yuch hiij medne shuu zorigtiin hoinoos orchiw bolgoomjtoa sergemjtei baigaarai
2014-10-15
baavai:
iim populistuud l mongoliin ho‘gjild jinhene saad bolj baina daa!
2014-10-15
setgel:
с.баяр толгойгоороо хариуцаж хийсэн гэрээ. одоо толгойгоо та*ж €г€х цаг нь болжээ
2014-10-15
24705:
сайн байн өөрөөс чинь өөр хүн зүрхлэхгүй юм байна. дуу гарахгүй байгаа хүн бүхэн оюутолгойтой ямар нэг шижмээр холбоотоы байгаа. ард түмэн тэнэг биш шүү. нэг л өдөр тэвчээрийн хязгаарт хүрэх вий гэж бусад нөхдүүдэд анхааруулмаар байна.
2014-10-15