Д.Баярсайхан таван улсын энхийг сахиулагчдыг командлана

img

Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай "UNMISS"  энхийг сахиулах ажиллагаа 2011 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд энэ онд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолооор UNMISS ажиллагааг өргөжүүлж, үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгосон байна. Уг тогтоолын дагуу БНХАУ, Гана, Балба, Этиоп улсууд тус бүр 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоныг Өмнөд Судан улс руу нэмж илгээгээд байгаа аж. Хойд командлалын хариуцлагын бүст Монгол, Гана, Энэтхэг, Руанда улсын мотобуудлагын батальонууд, Этиоп Улсын мотобуудлагын рот болон дэмжлэгийн салбарууд, нийт 4200 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэх юм. Уг бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн их давтамжтай гарч байгаа бөгөөд гэр орноосоо дүрвэгсэд, хүмүүнлэгийн ажиллагаа илүү шаардагддаг зэрэг онцлогтой гэнэ.

a

UNMISS ажиллагааны цэргийн хүчийг бүсийн командлалд хувиарлан зохион байгуулсан бөгөөд Хойд бүсийн олон улсын хүчний командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг томилох шийдвэрийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу НҮБ-ын Хойд бүсийн олон улсын хүчний командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо.

a

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хувьд тэмдэглэлт үйл явдал тохиож байна. Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон генерал хүн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд бүсийн командлагчаар томилогдож явахаар болоод байна. Манай энхийг сахиулагчид Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-аас Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа гадаад улсуудын цэргийн алба хаагчдын тоо мөн командлалын тоог нэмэгдүүлсэн. Манай улсын зэвсэгт хүчинд урилга ирсэн. Уг урилгын дагуу манай зэвсэгт хүчний генералууд шалгалт өгч, холбогдох ярилцлаганд орж тэдний тавьсан шаардлага стандартыг биелүүлж чадлаа гэж харж байна. Цаашлаад манай улсын офицерууд олон улсын энхийг сахиулах ажиллагааны удирдах албан тушаалд ажиллах боломж бий болж байна. 

a

Хойд бүсийн командлагч Д.Баярсайхан

a

-Хойд бүсийн командлагч болохын тулд ямар, ямар шалгуур байдаг вэ?

-Хойд бүсийн командлагч гэдэг бол дор хаяж дөрвөн батальон командлах чадвартай офицер буюу бригадын захирагч байх ёстой гэсэн үг. Миний хувьд  Энэтхэг, Этиоп, Гана зэрэг улсуудын батальоныг захирна. Шалгуур үзүүлэлтийн хувьд хэлний мэдлэг сайтай байх шаардлагатай. Дөрвөн сектор дээр найман хүн өрсөлдөөд шалгарсан. 

a

-Таны очих бүс нутагт цагийн байдал ямар байгаа вэ?

-Миний очих гэж байгаа сектор нилээн төвөгтэй юм шиг байна. Цагийн байдал хүнд, Өмнөд Суданы нефть олборлодог талбай нь тухайн бүс нутагт байдаг юм байна. Мөн иргэний дайны шинжтэй болсон асуудал дээр 10.000-аад хүн нас барж, сая гаруй хүн гэр орноосоо дүрвэсэн байгаа гэсэн. Өлсгөлөн болоод халдварт өвчин газар авах шинжтэй болчихсон байгаа. 

a

-Сөргөлдөгч талуудын байдал ямар байгаа бол?

-Удахгүй тэнд борооны улирал нь болох гэж байгаа юм байна. Бороо их орохоор дэд бүтэцгүй болоод гэр орноосоо гардаг хүн байхгүй болдог юм шиг байна. Борооны улирал дууссаны дараа буюу энэ сарын сүүлээр Засгийн газрын цэрэг нь сөрөг хүчний эсрэг том арга хэмжээ авна гэсэн  албан бус мэдээлэл байгаа.

a

-Таны ямар хугацаанд үүрэг гүйцэтгэх вэ?

-Би нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

assa:
bayar hurgie. ajliin amjilt husie mongolchuud maani haana ch ochson hamgiin shildeg ni bna aa
2014-10-21
бахархах хэрэгтэй бид:
баяр хүргэе. сайхан байна. монгол цэрэг нүб-д сайн нэртэй сайхан үйл бүтээж яваа учраас дарга нар нь нэр дэвшиж байгаа юм. энд залуу генералууд улс төржиж зарим нэг нь лаз өшиглөж суусанаас, тэнд ажиллагаанд оролцож генерал гэдгээ харуулж явах нь сайхан байлгүй яахав дээ.
2014-10-19
ganaa:
mongoliin huh tsereg urag*!!!!
2014-10-19
tsereg ni:
zevseg negt dargadaa bayar amjilt husiye ta shildeg ni
2014-10-19
tsereg ni:
zevseg negt dargadaa bayar amjilt husiye ta shildeg ni
2014-10-19
turuu:
ezen chingisiin argiig heregle sain udirdaj chadna gaihuul muusain ymnuudad
2014-10-17
батаа:
амжилт хүсье. эх орон, армийнхаа нэрийг мандуулаад ирээрэй.
2014-10-17
амгаа:
шагай шиг биетэй, шазруун царайтай дарга байна. амжилт хүсье.
2014-10-17
zochin:
goy ene chin l mongol hun shuu dee!ter hariin hel ene ter hamaagui shuu!amjilt husie.saihaan!
2014-10-16
нараа:
монголын бахархал болсон аавын хүү та эзэмшсэн мэргэжилэээрээ дэлхийд монгол гэсэн тодтголыг гаргаж хувь нэмэрээ оруулан явж байгаад тань таниар ард түмэн чинь бахархаж байна эрүүл энхийг хүсье.
2014-10-16
уншигч:
амжилт амжилт амжилт
2014-10-16
болдбаатар:
монголчууд бидний бас нэг бахархал энэ д.баярсайхан яах ч араггүй мөн шүү. баяр хүргэе
2014-10-16
соном өвгөн:
дээвэрээ даахтай болсоныг нь дэлхий үнэлээд авчихымаа дээлтэйгээ орооцолдсон хэд нь дэнжигнээд төрд шургалчихиймаа.
2014-10-16
buman:
mongol tsegeg delhiin taliig ezelj yavsan tuuh bii. odoo delhiin tsergiig komandlah bolsond bayartai bnn
2014-10-16
цэрэг:
монголын ардын арми хятадтай байлдах уу. оростой байлдах уу. эсвэл монголчуудтайгаа байлдах уу.
2014-10-16
zohin:
ухаантай ,толгойтой ,чадалтайг нь өөр улс орон үнэлээд аваад явчих юм. ухаан муутай албан тушаалын хэнээтэй ,улс орноо худалдсан хэдэн муу новшнууд хэн ч тоохгүй гуйлгачингууд нь монгол орныг сүйрүүлж байна дөөөөөөөөөөө
2014-10-16
зочин:
өөлхөн бэсрэгхэн генерал уу даа
2014-10-16
иргэн:
африкт очоод цэргийн хашаанд амьдарч байгаад ирнэ дээ. юун элийнийхэн нүбын командлагч. монголд эбола авч ирж гай болов чи муу золиг. харах царайны тураалтай монди гэж
2014-10-16
zochin:
zaluu chi xuts amjilt xus tenegee chamaas teneg xun alga olon ulsiin shalguurt tentscen teneg malaa bolbsroloo deeshluul iim yumnuud zailaach ee
2014-10-16
иргэн:
мундагаа мундаг .энэ хүний судалгааны материалыг нь афган энэ тэрд байгаа америк цэргүүд гарын авлага болгож ашигладаг гэсэн америкт хэдэн цэргийн коллежийг нь төгссөн гээд байсан ш дээ.
2014-10-16
zochin:
amjilt xvsie bayarsaixand armid yom xiix xuulich gargaj irexiig anxaaraldaa avaarai baterdene said aa
2014-10-16
zaluu:
udirdaj chadah bolvuuu english ene ter bgam boluu
2014-10-15
ebola ruu:
ebola ruu elbegiin tu*laar alhaad marsh
2014-10-15