Салхи эргэчихээд байна даа
Бидэнд ирээдүйг харсан, хүн амдаа наалдацтай, байгаль орчинд хор нөлөөгүй, нэмүү өртөг шинэгэсэн эдийн засгийн бодит өсөлт хэрэгтэй. Өнөөдөр ДНБ-ний өсөлт уул уурхайн салбарын доройтол, дэлхий даяар унаж буй түүхий эдийн үнэ ханшаас шалтгаалан байнга унаж байна. Мөнгөтэй байхдаа эхлүүлсэн аварга хөрөнгө оруулалтууд мөнгөний гачаалаас болж царцлаа. Эцсийн эцэст уул уурхай хөгжүүлэхгүй юм байна гэдгийг ойлголоо.
az
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбар бий болгох гээд хэрдээ л чардайж байгаа ч халаасан дахь зоос маань дууссан. Тэгээд ч эрчим хүч, дулааны асар их хэрэглээг төсөөлж байгаа энэ үйлдвэрийн муж нэхнэ. Оюутолгой гэхэд л Монголоос бус Хятадаас эрчим хүчнийхээ хэрэглээг хангаж байна. Жилийн жилд л нийслэл болон орон нутгийн төвүүд цахилгаан дулааны хомсдолд ордог нь хэвийн үзэгдэл шахуу болсон.
a
Эрчим хүчний нэмэлт эх үүсвэр бий болгохгүйгээр энэ улсын ирээдүйг эерэгээр төсөөлөхийн аргагүй. Ийм хүндрэлтэй нөхцөлд Орос Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих Талын зам төслөө хоёр хөрш эргэн харж үзэх талаар ярилцаж эхэлсэн нь анхаарлыг эрхгүй татаж байгаа юм. Талын зам төсөл бол Алтай төслийн нэг хувилбар. Байгалийн хий Хятад руу нийлүүлэх нь тодорхой. Гэхдээ өртөг багатай, аюулгүй талаас нь хоёр тал онцгой анхаарч байгаа юм.
a
ОХУ-аас БНХАУ руу жилдээ 100 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулахаар төлөвлөж байгаагийн 38 тэрбум шоо метр нь Сибирийн хүч хийн хоолойгоор ойрын хугацаанд нийлүүлэгдэнэ. Аварга том төслийн 3-ны нэг нь гэсэн үг. Басхүү 3-ны нэгийг Алтай төслийн хүрээнд явуулахаар олон жил ярьсан. Өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй. Энэ төсөл олон зүйлийн эрсдэл дагуулж олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй учирдаг юм.
a
Казакстаны газар нутгаар дамжин өнгөрөхдөө байгалийн бартаа саадыг туулсан өндөр өртөгтэй. Дээр нь Укокийн тэгш өндөрлөгийн дархан цаазат газар нутгаар дамжин өнгөрөх бөгөөд энд археологийн дурсгалт газрууд үлэмж алдартай. Олон лусын олон байгууллагууд үүнийг эсэргүүцсээр иржээ. Дэлхийн унаган байгалийн сан (WWF), ЮНЕСКО, “Greenpeace”-ийнхэн ширүүн шүүмжилдэг. Нөгөө талаар газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс нутаг тул эрсдэл маш өндөртэй.
a
Оросын бүс нутгаар дамжин өнгөрөх эрсдэлийг тооцохгүй гэж үзвэл Шиньжаан Уйгарын өөртөө засах орны нутгаар дамжина. Хятадын толгойны өвчин болсон энэ нутагт 100 гаруй тусгаар тогтнолын төлөөх бүлэглэл бий. Үүн дотроо байн байн бөмбөг тэслэж олон мянган хүний амь насыг авч оддог, Хятадын засаг захиргааг заналхийлэн сандаргадаг хүчин ч бий. Тэдэнд энэ байгалийн хийн хоолой террорист халдага хийх санаархлаа тулгах таатай обьёкт болох магадлалтай.
a
Хятадууд ч үүнд санаа зовниж Монголоор дамжих Талын зам төсөлд нааштай хандаж байгаа юм. Аюулгүйн байдлаасаа гадна баруун хойд хязгаараасаа Монголын хилийн өмнүүр ороон аж үйлдвэрийн бүс нутгаа хангахаас илүүтэй Монголоор шууд дамжуулан аж үйлдвэрийнхэн зүрхэнд хүргэх түүнчлэн Бээжин болон бусад томоохон хотуудаа байгалийн хийгээр хангах бололцоотой дөт дамжуулалт болно. Хятадын тал энэ бүхнийг харгалзан үзээд хийн хоолойн барилгын санхүүжилтийг хийх боломжтой гэж мэдэгдэж байгаа нь бидний хувьд боломж.
a
Элэг нэгт буриадууд маань ч энэ санал дээр төрийн ДУМ дахь төлөөлөлөөрөө дамжуулан дэмжлэг үзүүлж байгаа. Оросын алслагдсан хязгаар Монголоор дамжин өнгөрөх Талын зам төслөөс ашиг хүртэж эдийн засгаа өөд татах боломжийг хайж байгаа юм. Энэ бүх нааштай нөхцөл байдлыг манай Ерөнхийлөгч боломжийг алдаагүй. Хоёр улсын тэргүүнд саналаа хэлсэн. В.Путин бодож үзэх талаар, Хятадын тэргүүн нааштай хариу дуугарсан.
a
Оросын тал Европтой харьцах харилцаагаа сэрүүсгэсэн нь энэ байгалийн хий дамжуулах төсөлд яарангуй хандахад нөлөөлж болох юм. Бидэнд энэ хийнээс өчүүхэн хэсэг нь байхад л дотоодынхоо өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрнээ хангаж чадна. Үйлдвэрлэл хөгждөггүй, эрчим хүч, дулааны байнгын гачигдал арилна. Гол нь санал болгож байгаа төсөлдөө хоёр талын ашиг сонирхлыг хандуулах УИХ,Засгийн газрын идэвхтэй дэмжлэг чухал.
a
Тэд, -танай улстөрийн байдал тогтвортой биз. Гаргасан шийдвэрээ зогсоно гэж найдья гэж ам асуудаг. Ерөнхийлөгч манайх найдвартай гэсэн хариултыг өгсөн байна лээ. Харин УИХ, Засгийн газар төрийн зкалгамж бодлогоо хэр найдвартай хадгалах бол доо гэх эмзэглэл бий шүү. Орос, Хятад манайх шиг 76 толгой өглөө аль хөл дээрээ боссоноос шалтгаалаад төрийн бодлого нь хувирдаггүй болохоор ингэж ам асуугаад байгаа юм.
a
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ