Сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан.
өа
Засгийн газрын зургаан яамыг нэгтгэн гурав болгон бүтцийг нь өөрчилсөн. Тиймээс ЗХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг зургаан сайдыг чөлөөлж, гурван сайдыг шинээр томилох төсөл өргөн барьсан билээ. Сангийн сайдад Д.Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Р.Жигжидийг томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа.
өа
Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Өнөөдөр байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ