Ерөнхийлөгчийн эзгүйд яагаад хэлэлцүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаар байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа. Байнгын хороодын дүгнэлтэд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөж байгаа эрхмүүд ажлаа маш сайн хийж хэрэгжүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг дурдсан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна.
6
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-МАН хямралыг дэврээж байна. Тав хоногийн завсарлага авчээ. Эд матрын нулимс унагааж байна. Бүтээлч цөөнх гэдэг үүднээс асуудалд хандмаар байна. Өнөөдөр Монгол Улс засаглалын хямрал руу ороход энэ нь нөлөөлнө шүү.
7
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-УИХ-ын байнгын хороодын үнэлгээг сонсоход чөлөөлөгдөж байгаа сайдуудаа сайн ажилласан гэж байна. Засгийн газар бүтцийн өөрчлөлтийг буруу хийжээ гэж бодож байна. Сайн ажиллаж байсан сайдуудаа түрэх байдлаар өөрчлөлт хийжээ. Энэ дүгнэлтийг Засгийн газар юу гэж үзэж байна вэ? Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг шинээр томилогдож байгаа хүнд л нэг удаа байж болох зүйл. Энэ удаагийн боломжгүй зүйл. Үүнийг Ерөнхий сайд юу гэж тайлбарлах вэ?
7
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Та буруу ойлгож, чөлөөлөгдөж байгаа сайд нар л сайн ажилласан юм биш. Засгийн газар нийтдээ сайн ажилласан. Модон байдлаар Засгийн газрын бүтцийг хэвээр байлгахыг боддоггүй юм. Зарим зүйлийг хөдөлгөх хэрэгтэй гэж боддог.
7
УИХ-ын Ч.Улаан:
-Өөрчлөн байгуулалтад орж байгаа яамдад давхардсан орон тоог чөлөөлснөөр 1,3 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Өнөөдөр хэн нь шилжиж ажиллах, хэн нь тэтгэвэрт гарах гэдэг нь тодорхойгүй учир тодорхой тоо алга.
6
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-МАН-ын бүлгийнхнийг төрийг гацаалаа гээд байна. Бид хуулийн дагуу ажиллаж байна. Яагаад Ерөнхийлөгчийн эзгүйд, зөвшилцөхгүйгээр сайд нараа чөлөөлж, томилж байна вэ? Ерөнхийлөгч нэг зүйлийг 555 дахь удаагаа хэлж байгаа. “Давхар дээл”-ээс татгалз, том төрөөс ухаалаг төр рүү явцгаая гэж. УИХ дахь МАН-ынхан төрийн ажил гацаасан зүйл байхгүй шүү.
6
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Бүтцийн өөрчлөлтийн тухай асуудлыг МАН-ынхан байнга тавьж байсан. Одоо өөрчлөлт хийж байна. Өнөөдөр дэлгэсэн хэлбэрээр байсан Засгийн газрын бүтцийн үед сайд нар сайн ажиллалаа. Одоо бүтцийг хумхи шаардлагатай болж. Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулаад бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байна. Уг нь томилгоо хийчихээд чөлөөлсөн бол болох байсан юм.
6
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хүний олноор хүнээ барьж идэхгүй. Бид бодитой зүйлийг л ярих хэрэгтэй. Та бүхэн олонхиороо бүх асуудлыг шийдэж байгаа. Бусдад буруугаа чихэхээ болих хэрэгтэй. Улс орны эдийн засаг өнөөдөр элгээрээ хэвтсэн бол Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Нам доторх фракц бүлэглэлүүдийн барьцаанаас болж асуудал үүсч байна. Бүтэц хийж байгаа нэрийн дор хариуцлагаас бултаж болохгүй.
6
Ийнхүү гишүүд саналаа хэлсээр байна. УИХ-ын гишүүд саналаа хэлж дууссаны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан завсарлах юм байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ