Банкуудтай холбоотой шүүх хурал хойшилжээ
Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч иргэдийг хохироож буй талаарх гомдлын дагуу ШӨХТГ-аас банкуудад шалгалт хийсэн. Уг шалгалтаар нэр бүхий банкууд хууль зөрчсөн нь илэрч, тус газраас шаардлага хүргүүлсэн билээ. Харин банкууд ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Уг асуудлыг хэлэлцэх анхан шатны шүүх хурал өчигдөр болох байсан ч Капитал болон Улаанбаатар хотын банкны төлөөлөл шүүх хуралдаанд ирээгүй аж. Бас Хас банк, Капитрон банк төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 29-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ