Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хугацааг сунгана

img

Өчигдөр хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацааг 2015 он бус 2017 он болгох саналыг төсөлд тусгажээ. Мөн Газрын тосны борлуулалтын орлогоос тусгай сан байгуулахаар уг тогтоолд тусгасан бөгөөд уг сангийн хөрөнгийг газрын тосны судалгаа хийх, хөндлөнгийн экспертийн үнэлгээ хийлгэх, судалгааны төв болоод лаборатори байгуулах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн дээрх тогтоолын төсөлд газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой, шаардлагатай бол өргөтгөх бололцоотойгоор зүүн, төв, баруун бүсэд байгуулах, олборлосон газрын тосыг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахуудыг байгуулахаар тусгасан байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар ч тогтоолын төсөлд тодорхой заасан байна. Байнгын хорооны дарга Д.Зоригт газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төрийн өмчийн оролцоо байх шаардлагатай эсэхийг тодруулж байлаа. Харин Х.Бадамсүрэн гишүүний хэлснээр гишүүд энэ асуудалд өөр өөр байр сууринаас хандсан аж. Харин ажлын хэсэг гишүүдийн саналыг нягталж үзээд стратегийн ач холбогдолтой асуудал болохоор болосвруулах үйлдвэрийг том, жижиг гэж ялгалгүй төрийн өмчийн оролцоотой байх нь зүйтэй гэж үзсэн аж. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн мэдээлснээр, Засгийн газрын зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа орд газраас боловсруулах бүтээгдэхүүнээ авах газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бол төрийн өмчийн оролцоотой байх, гаднаас түүхий эдээ оруулж ирэн боловсруулах бол төрийн өмчийн оролцоо байх шаардлагагүй гэсэн саналтай байгаа юм байна. Гэхдээ төрийн хэдийн хувийн оролцоотой байхыг тодорхой заах шаардлагагүй гэжээ. Ингээд байнгын хорооны гишүүд Газрын тосны ордод түшиглэн боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой байгуулах гэсэн саналыг дэмжлээ. Үүний дараа "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт гадаадын бусад оронд байдаг шиг ард олон амралт чөлөөт цагаараа үр хүүхдээ дагуулаад зүгээр л нэг салхинд гарах стресээ тайлах нийтийн сайхан цэцэрлэгт хүрээлэн хэд байдаг билээ. Ганц ч байхгүй шүү дээ. Зайсанг бүхэлд нь тийм л цэцэрлэгт хүрээлэн болгох байсан юм. Гэр бүлээрээ чимээ аниргүй, уудам ногоон хүрээлэнд бидэнд ийм эх оронг үлдээж өгсөн эрэлхэг баатруудыг дурсан ямар үнэ цэнэтэй эх орон болохыг хүүрнэх тийм л газар болгох ёстой байлаа. Гэвч одоо нэгэнт энд аль хэдийн монголчуудын нэгээхэн хэсэг аль хэдийн амьдралаа төвхнүүлээд байна. Баян цатгалан энээ тэрээгээрээ дуудуулж байгаа ч тэд бидний нэг хэсэг. Тиймээс бид одоо энэ үүссэн бухимдал асуудлыг хамтдаа хэрхэн шийдэх вэ гэдгээ бодох цаг болоод байна. Нэг нэгэндээ уурлаж хорсох биш хамтдаа асуудлаа шийдэхийн тулд хүн болгон өөрт байгаа нийтэд тустай санаа бодлоо бусадтай хуваалцан хамтдаа хэрэгжүүлье. Бид бүгдээрээ монгол хүн болохоор бидний хэлэх санал бүхэн монгол хүн, монголын ирээдүйн төлөө байх болно. Харин одоо өөрт байгаа хэдэн саналаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцая. Баян ч бай ядуу ч бай бид монголчууд. Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. орон сууцны хороолол болон гэр хорооллын халаалтын талаар надад нэг санал байгаа юм. Үүнээс хойш улаанбаатарт томоохон орон сууц, барилга байгууламжаас бусад сууц, байгууламжийн халаалтанд керосин ашиглах нь зүйтэй юм. Хагас кокс, нүүрс г.мийн зүйлийг хэрэглэхээ больцгооё. Монгол улс нь газрын тосны ордтой. Манай дорнод болон дорно-говь аймгийн нутагт орших газрын тосны ордоос одоогоор хятадын компани олборлолт хийж байна. Тэндээс жилдээ дунджаар 500000тн газрын тос олборлодог. Гэтэл улаанбаатарын томоохон орон сууцны хороолол болон барилга байгууламжаас бусад бүх сууцанд 200000тн газрын тос л байхад нийтэд нь өвлийн халаалт дулааны хэрэгцээг нь хангаад байж чадна. Харамсалтай нь манайд газрын тос боловсруулах компани үйлдвэр байхгүй болохоор л бензин шатахуун г.м газрын тосны бүтээгдэхүүн гэж хэлж болох зүйлийг оросоос импортолж байгаа ч одоогоор дорно-говийн зүүн баян, сайншанд болон дархан уул аймаг гэсэн 3 газарт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тиймээс 2 жилийн дараагаар бидэнд керосин байхгүй гэсэн зовлон алга болно. Улсад нь газрын тосны орд, түүнийг боловсруулах үйлдвэр аль аль нь байхад нийслэлдээ халаалтанд керосин биш нүүрс хэрэглэх тэнэг улс дэлхийд хаана ч байхгүй гэдгийг шийдвэр гаргагч эрхмүүд сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд бид эх орны хөрсөнд байгаа баялгаа бүгдийг нь хятад руу урсгаж орхихгүйн тулд 76-д хүчтэй шаардлага тавих ёстой энэ л бидний хийж чадах зүйл. Халаалтанд керосин хэрэглэвэл улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг шийдлээ гэсэн үг. Харин үлдэгдэл 90 хувь бол цахилгаан станцаас шалтгаалах юм. Цахилгаан станцын утаа нь голчлон гэр хорооллын хэсэг буюу хотын хойд хэсэгт бөөгнөрөн аймшигт гамшгийн үр Цахилгаан станцаас ялгарах утаа нь 5хан км-ийн зайтай орших зайсан толгой хавьд ч тархах юм. Иймээс улаанбаатарын цахилгаан станцуудыг 3 жилийн дараагаас эрчим хүч үйлдвэрлэхийг нь зогсоож Чандганы цахилгаан станцаас улаанбаатарыг эрчим хүчээр хангавал цахилгаан станцаас гарах хорт утаа 50 хувь багасна. 5 жилийн дараа оросоос байгалийн хийн дамжуулах хоолой тавих болохоор цахилгаан станцын үлдсэн 50/орон сууцны халаалт/ хувид нь байгалийн хий юмуу нүүрсний хий ашигласнаар цахилгаан станцаас ялгарах утаа үндсээрээ шийдэгдэж байгаа юм. Цахилгаан станцын утааг 3 жилийн дараа 50 хувийг, 5жилийн дараа гэхэд 100 хувь үгүй хийхийг зайсан толгойд амьдрагсад ч гэр хорооллынхон ч энэхүү хорт утааны хөнөөлийг амсагч хэн боловч нэгдэн 76-аас шаардан үүний төлөө хатуу тэмцэцгээе.
2011-12-27