Гишүүд Ч.Улааны ажлыг сайшааж, МАН завсарлага авав

img

УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн юм.  Байнгын хороод тус бүртээ хуралдан ГХ-ны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, ЭХ-ний сайд М.Сономпил, Сангийн сайд Ч.Улаан, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив. Байнгын хороодын хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг танилцуулав.

5

С.Бямбацогт: Алдаа гаргасан сайд нартаа хэзээ хариуцлага тооцох вэ?

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүдийн 83,3 хувийн саналаар Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Ингээд Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт горимын санал гаргасан юм. Тэрбээр:

5

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах, сайд нарт хариуцлах тооцох нь тусдаа асуудал. Засгийн газар алдаа гаргасан сайд нартаа хэзээ хариуцлага тооцох юм бэ? Хариуцлага алдсан олон сайд танай Засгийн газарт байна. Яагаад тэдэнд хариуцлага тооцохоор асуудал оруулж ирэхгүй байна вэ? УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын гишүүдийг томилгооны асуудал дээр тав хоногийн завсарлага авч байна гэсэн юм. Ингээд Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөхийг дэмжсэн ч томилгооны асуудал УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар хэлэлцэгдэлгүй хойшлов.

5

С.Баярцогт: Ч.Улаан сайдын Монголын санхүү, эдийн засагт хийсэн зүтгэлийг үнэлэх ёстой

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Баярцогт:

5

-Ч.Улаан сайд бол Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэ дүр төрхийг олоход их хувь нэмэр оруулсан. Дөрвөн удаа Сангийн сайдын ажлыг хийсэн. Ийм  тохиолдолд дахиж давтагдахгүй байх.  Тиймээс бид Ч.Улаан  сайддаа хүндэтгэл үзүүлэх ёстой. Одоо албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа нь өөрийн хүсэлтээр биш, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, Ерөнхий сайдын шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Сүүлийн үед хүнийг баахан муулж байгаад томилдог, чөлөөлөхөд нь чимээгүй явуулдаг. Монгол Улсын санхүү, эдийн засаг муу байх сүүлийн 20 жилд сайн муугаараа дуудуулж, зүтгэж явсан. Тийм учраас хийсэн бүтээснийг нь үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэх ёстой гэлээ. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн  С.Баярцогт гишүүнийг саналыг хүлээн авч, Ч.Улаан сайдын санхүү, эдийн засагт хийсэн шинэчлэлийг үнэлэв.

5

Ингээд санал хураалт явуулахад тус байнгын хорооны гишүүн С.Дэмбэрэлээс бусад нь Ч.Улаан сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжив.

5

Үүний дараагаар Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригтыг танилцуулан, томилгооны асуудал хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Дэгийн тухай хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” хэмээсэн юм.

6

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын гишүүний томилгоо хэлэлцэх үед завсарлага авсан тул байнгын хороодын хуралдаан өндөрлөв.

5

Хэрвээ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар чөлөөлөх асуудал батлагдвал, томилгооны байнгын хороодоор хэлэлцэгдээгүй учир Засгийн газар “үүрэг гүйцэтгэгч” сайд нараас бүрдэх нь.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ