Н.Алтанхуяг: Ч.Улаан надад их өмөг түшиг болсон

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүнд сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.

5

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Сайн ажилласан сайд нараа бүтцийн цомхотголд оруулаад чөлөөлжээ. Өөр албан тушаалд томилох уу?

5

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Байнгын хорооны хуралдаан дээр Ч.Улаан сайдын талаар ярилцаад, тодорхой шийдвэр гаргасан. Дөрвөн удаа Сангийн сайдаар томилогдсон, 2004 оноос Төсвийн шинэчлэлийн хуулийг боловсруулахад ажлын хэсэг ахлан ажилласан, хэрэгжүүлсэн. Үүнд нь талархал илэрхийлсэн. Харин Цомхотголд орж байгаа учир ямар ажилд оруулах вэ гэдэг асуудлыг хэлж мэдэхгүй. УИХ-ын гишүүн хүн. Төрийн ажлаа л хийх байх. Завсарлагын хувьд Дэгийн тухай хуулийн дагуу л явж байгаа.

5

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Сангийн сайдыг өөрчлөх үндэслэл нь тодорхой бус, логикийн зөрчилтэй юм. Ч.Улаан гэдэг нь Монголын төрд бүтээсэн юмтай, давтагдашгүй түүхтэй юм байна. Яагаад Монголын түүхэнд давтагдахгүй хүмүүсийг чөлөөлөөд байна вэ? Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Дөнгөж саяхан Монгол Улсын төсвийг өргөн бариад байгаа хүнийг чөлөөлнө гэж байна.  Улс төрийн бялуугаа хуваагаад, хоёрдугаар ээлжийг хоолонд оруулах гээд байна уу? Байнгын хороо нь  ч гэсэн манжилсан үг хэлээд. Ойлгомжгүй байдлаа Монгол Улсын Ерөнхий сайд та хариулна уу? Төрийн алба авлигад автлаа. Та Монголын эдийн засгийг унагааж, төрийн байгуулалтыг самарлаа. Сайд хүн хариуцлагын дагуу л чөлөөлөгддөг болохоос бус өөр үндэслэл байдаггүй юм. Улс төрийн панз чинь хэрээс хэтэрлээ. Саяхан л Л.Болд сайдыг хоёр хөршийн харилцаанд шинэ шат авчирлаа гээд магтаад байсан. Гэтэл өнөөдөр чөлөөлж байна.

5

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Маргаад яах вэ? Монголын төрөөр тоглоод байсан юм байхгүй. Надад өө сэв байгаа. МАН-ыг Засагт оруулаагүйгээрээ хоёр жил хогийн тантан шиг хараалгаж байна. Монголын ард түмэн өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ. Та ч гэсэн танай Засгийн газрыг засаглаж байх үед ор гарахад нь сайд болоод явж байсан. Сүнсгүй юм ярихаа боль. Та нар ч гэсэн тав хоног завсарлага аваад яах нь вэ?  20 жилд хийгдээгүй ажлууд энэ сайд нарыг ажиллаж байх хугацаанд хоёр жилд хийлээ. Надад Ч.Улаан сайд их өмөг түшиг болж явлаа. Би бас Ч.Улаан сайддаа баяр хүргэе.

6

Ийнхүү гишүүд асуулт тавьж дууслаа. Одоо  гишүүд саналаа хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hooliud:
altanhuyag uuruu ediin zasag sanhuugiin talaarh medleg sul noli uchraas argagui biz tegj heleh ni. yum meddeg hund bol ulaan chini bas zah zeeliin ediin zasagaar sul bas noli sh de hahaha huurhii de ene altan huyagiig yaana da baij ingej baihaar ogtsorchison ni hamgiin zuv doo
2014-10-17
зочин:
улаан тийм их гайхалтай байгаагүй ээ. зүгээр яахав юу ч мэдэхгүй гудамнаас орж ирсэн ардчилагчдад ганц нэг тооны мэдлэгтэй улаан шиг хүн өмөг түшигтэй байсан л юм байгаа биз. гэхдээ тэр бол хумсаа савартаа нуусан муур. тэр энэ засагт орж ажиллахдаа эзнийхээ даалгаварыг хангалттай гүйцэтгэсэн. бас өөрийнх нь ашиг сонирхлын зөрчил гэж байна. түүнээсээ л болж энхбаярт жийгдэж байгаа биз дээ?
2014-10-16
бибид:
алтанхуяг юу гэж хариулах нь тодорхой шдээ.асуудлын голыг барихгїй захаар нь баахан хєвж яваад эргэж асуулт асуусан хїн рїїгээ бухаж дайрааад эцэст нь ард тїмэн дїгнэлт хийж байгаа ажил хийх гэж байгаа хїмїїст та нар саад болж байна гээд дуусгадаг шд угаасаа.зальжин хулгайч л даа ерєєсєє.
2014-10-16
altankhuyag neg bi*e:
ue ueiin said nariig harj bhad altankhuyag shig khorchin baagii garch bgaaguim boluu esvel nuuts khoriig sain zuurdag garuud garch irdeg bsiin boluu kkkk ene teneguudiin orond ter altan dornod mongoliin zahiral ganbold metiin heden biznes zaluuchuud garaad irvel 3han say hunee ood ni tataad l avaad yavah yum shig sanagdaad bdag bolloo ta nar odoo tor barij chadahgui bga yum chin zugeer l ugchuuch dee
2014-10-16
b-uul:
bi govi-altain hun. ene enhbayar nutag ornyg mini munch gutaah yum daa. gehdee enhbayar bol altaid turj usuugui, hamaa ch ugui hun gedgiig humuus oilgooroi.ene jil govi-altaid man namynhaa dargaar ursulduud neg zaluud yalagdsan geed l bodchih.
2014-10-16
werty:
altanhyag ogtsrosoi hymyysin amdralch ylaml dorotoil bna da
2014-10-16
124578999:
харин энэ алтанхуяг чин хав энхбаярт хариуг нь аятайхан барьсан байна шүү. бусад нь дуугүй байхад энэ хав мэтийн юмнууд хуцаад яахна вэ дээ аан тамин ээ
2014-10-16
өбил бна:
ажилгүй авгай
2014-10-16
zochin:
mongol uls gazar nutag esbel sanhuugiin systemiig ni zarj baij l chi yabahneedee.hoich ue yu gh boldoo
2014-10-16
baagii:
xaxaa altanhuyg vnen vg heljee.. 20n jil yuj hiigeegvi maniin mahan tolgoitoi *anuudiig islamiin uls ruu tsuluh ymsan daanch sanaagaar bolohgvi ymdaa kkkk
2014-10-16