Бид тэвчиж байгаа шүү
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы хуралдаан дээр “Шударга ёс” эвслийн бүлгээ цээжээрээ хамгаалав. “Манай бүлгийг “Шударга бус эвсэл” гээд элдвээр хэлж байна. Манай эвслийн бүлгийн сайд нар сайн ажилласан. Гэтэл биднийг сөрөг хүчин элдвээр хэлж байна. Бид тэвчээд л байгаа” хэмээсэнд танхимд гишүүд нэрхийтэл инээлдэв. Тэрбээр цааш нь гишүүдийг “Худлаа жүжиг тоглохоо боль. Манай эвслийн бүлэг төрийн ажлыг гацаагаагүй шүү” хэмээн зандарлаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ